МҮХАҮТ-аас Хүнд суртлын индексийг өнөөдөр /2022.10.11/ танилцууллаа. Цар тахлын өмнөх буюу 2018 оны үнэлгээтэй харьцуулахад хүнд суртал ихэссэн гэсэн судалгааны дүн гарсан байна. 2018 онд хүнд суртлын индекс 2,9 байсан бол 2021 онд 2,72 үнэлгээтэй болжээ. Хүнд суртлын индексийг тооцохдоо Ерөнхий индекс болон төрийн үйлчилгээний хүнд суртлын индекс гэсэн хоёр дэд үзүүлэлтийг харгалзан үздэг байна. Үүнээс:
Ерөнхий индекс нь 2,42
Төрийн үйлчилгээний хүнд суртал -3,01 гэсэн үнэлгээг тус тус авчээ.
Хүнд суртлын Ерөнхий үнэлгээг тооцохдоо төрийн албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлага, төрийн байгууллагын ил тод байдал, төрийн шийдвэр гаргах процесст бизнес эрхлэгчид оролцох боломж, төрийн үйлчилгээний хүнд суртал, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо гэсэн таван дэд зүйлийг харгалзан үздэг байна. Энэ удаагийн судалгаагаар ерөнхий үзүүлэлт дотроос төрийн албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлага гэсэн үзүүлэлт бусад үзүүлэлтээ бодвол харьцангуй сайн үнэлгээтэй байна. Хамгийн муу үнэлгээг төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо гэсэн үзүүлэлт авсан байна. Энэ үзүүлэлт 2018 онд ч бага үнэлгээтэй гарч байсан.
Дараагийн нэг хэсэг нь төрийн үйлчилгээний хүнд суртал гэсэн хэсэг байна. Энэ хэсэгт бизнес эрхлэгчид төрийн үйлчилгээ авахад ямар хүндрэл учирч буйг илүү бодитойгоор тооцохыг эрмэлзсэн. Үүнийг тооцох аргачлалыг 2018 онд бид Азийн сантай хамтран олон улсын арга зүйн дагуу шинэчилсэн. Ингэхдээ бизнес эрхлэгчид түгээмэл үйлчилгээ авдаг 54 төрийн байгууллагын үйлчилгээнд суурилсан. Лавлагаа мэдээлэл, зөвшөөрөл гэх мэт дөрвөн үйлчилгээг хамруулсан. Судалгаагаар төрийн байгууллагаас үйлчилгээ авахад хамгийн их хүндрэл учруулдаг гэж бизнес эрхлэгчид хариулсан байна. Оноогоор тооцвол 2,69 гэсэн индекс гарлаа. Энэ үнэлгээ 2018 онд 3,08 гэсэн үнэлгээтэй байсан.
Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 90 орчим хувь нь төрийн нэг үйлчилгээг авахдаа:
Дунджаар зургаан баримт бичиг бүрдүүлдэг
Гурван төрийн албан хаагчтай харилцдаг
Дунджаар 13 хоног зарцуулдаг
360 мянган төгрөгийн албан зардал гаргадаг гэсэн судалгааны үр дүн гарсан. Мөн судалгаанд оролцогчдын 45 хувь нь төрийн үйлчилгээ авахдаа ямар нэгэн албан бус зардал гаргасан гэж хариулсан байна. Албан бус зардлын дундаж нь 219 мянган төгрөг байна. Энэ нь хуульд заагаагүй ч тухайн байгууллагын хүсэл шаардлагын дагуу нэмж авсан төлбөрийг хэлж байгаа юм” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.