Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ашигт малтмалын тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулахгүй бол уул уурхайн лиценз барьцаалсан ААН-үүд гадны улсад мөнгө угаах хэрэг улам даамжирна хэмээн УИХ-ын Б.Дэлгэрсайхан ярьж байна. Учир нь, Ашигт малтмалын тухай хуульд хэд хэдэн хийдэл байгаагаас үүдэж, лиценз барьцаалж зээл авчхаад хөрөнгөө оффшор бүс рүү гаргах, зориулалтын бусаар зарцуулж, мөнгө угаах хэрэг гарч байна гэсэн юм. Ирэх намрын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, дараах хийдлүүдийг арилгах хэрэгтэй гэж саналаа хэллээ. Тэрбээр ярихдаа:
- Монголын татварын орчин үйлдвэр хөгжих боломжийг хааж байна. Татварын хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол Монгол улс үйлдвэргүй болох нь. Баяжуулах үйлдвэр барьсан бизнес эрхлэгчид хохирч, олон хүн ажилгүй болж байна. АМНАТ-ын татварыг давхардуулж авдгаа болимоор байна.
- Хоёрдугаарт, АМНАТ-ын 30 хувийг орон нутагт үлдээх хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд анхаармаар байна. Хууль хэрэгжихгүйгээс шалтгаалж, орон нутагт уул уурхайг үзэн ядах үзэл хавтгайрч байна. Ингээд уул уурхай хэрэггүй, нутгаа ухуулахгүй гэж эсэргүүцээд ажил зогсдог. Энэ бол татвар орон нутагтаа өгөөж өгөхгүй байгаагийн илрэл. Өнөөдөр АМНАТ-ын татварыг улсын төсөвт бөөнөөр нь аваад, 21 аймагтаа тэгш хуваагаад өгчхөж байна. Ингээд баялгаа ухуулж байгаа нь хохирч, ухуулахгүй байгаа нь хождог болоод байна. Үүнийг өөрчилчихвөл хэн ч уул уурхайг эсэргүүцэхгүй ээ. Үүнээс шалтгаалж, орон нутгийн иргэд ТББ-ууд бухимдаад, янз бүрийн тэмцэл болоод байгаа юм.
- Гуравдугаарт, Ашигт малтмалын тухай хуульд нэлээд том өөрчлөлт хийх ёстой. Ялангуяа, ашиглалтын болон хайгуулын лицензийг шилжүүлэх асуудал дээр манай татварынхан маш буруу хууль баталсан. Ирээдүйд олох ашгаар нь тооцоод татвар авна гэдэг. Гэтэл жижиг компаниуд маш их эрсдэл үүрч хайгуул хийдэг. Хэрвээ хайгуул үр дүнтэй бол тогтоосон нөөцөө том компанид зардаг дэлхийн жишиг бий. Үүнийг зөрчөөд хуулиа баталснаас болж, гадны хөрөнгө оруулалт орж ирж чадахгүй байна. Гар дээрээ хэдэн зуун хайгуулын лиценз барьсан, тогтоочихоод бусдад өгч чадахгүй, гадны хөрөнгө оруулагчид орж ирэхээ байчихдаг. Үүнийг ч өнөөдөр энэ чуулган харуулж л байна. Үүнийг үтэр түргэн өөрчлөх ёстой.
- Лизенз барьцаалж зээл авчхаад мөнгөө гадагшаа гаргадаг асуудал хэрээс хэтэрлээ. Уул уурхайгаас босгосон мөнгөө оффшор бүс рүү гаргаж, хууль бусаар эргэлдүүлж, мөнгө угааж байна. Лиценз барьцаалж гадаад зах зээлээс мөнгө босгочхоод түүнийгээ эргүүлэн төлдөггүй. Ингээд үр дагаврыг нь Монгол улсын Засгийн газар үүрч байна. Олон улсын арбитрийн шүүх дээр өрөнд орж байна. Танай улсууд чинь уурхайн лицензээ барьцаанд тавьчхаад мөнгөө төлөөгүй шүү дээ гэдэг. Банк санхүүгийн ийм өр авлага нь эргээд манай улсад асар их хор хохирол авчирж байна. УИХ-ын намрын чуулганаар бид Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа миний сая хэлсэн заалтуудыг заавал өөрчлөх ёстой. Ингэхгүйгээс болоод, гадныхан манай хууль хяналтын байгууллагынхантай нийлээд, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас илүү шүүх нь мөнгө олдог, компанийн системд шилжчихээд байна. Энэ бол нууц биш. Тиймээс Монгол улсын хуулийн цоорхойгоо арилгахгүй бол хувь хүнд ч, захиргааны шүүхэд ч боломжуудыг олгож өгч байна. Хэдхэн хүн мөнгө олдог, Засгийн газар өмнөөс нь өр төлдөг байдлыг хаах ёстой. Ашигт малтмалын тухай хуулийн 14.1.2.3.4 дүгээр заалт байгаа юм. А лиценз барьцаалж, олсон мөнгийг нь гадны хөрөнгө оруулагчид нь цаашаа аваад явчхаж байна. Монголд нэг ч хөрөнгө оруулахгүй байна. Оруулж ирсэн мөнгийг нь бас зувчуулаад өөр юманд зориулж, ББСБ байгуулж мөнгө угаах гэх мэт асуудлууд гарч байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.