СЭМҮТ, Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Нийгэмлэг ТББ-аас COVID-19 цар тахлаас үүдэлтэй сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, ойрын ирээдүйд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон коронавирусийн үеийн Монгол Улсын сэтгэцийн эрүүл мэндийн байдлын талаар хийсэн судалгааг танилцуулж байна
Дэлхийн нийтээр урт хугацааны турш идэвхтэй амьдралын хэмнэл зогссоноор сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай нүүр тулах болсон.
“Урт хугацааны ковидийн дараах хам шинж” гэх өвчний талаар дэлхийн даяар судалж байна. Олон сараар гэртээ хоригдсон хүмүүст ганцаардлын болон сэтгэл түгшүүрийн эмгэг нийтлэг тохиолдох болжээ.
Цар тахлын өмнө нийт хүн амын найм орчим хувь нь сэтгэцийн өвчинтэй байсан бол энэ тоо 19 хувь болтлоо өссөн байна.
Тиймээс Монгол улсын хувьд энэ талаарх судалгааг хийхээр 2021 онд Улаанбаатар хотын 9 дүүрэг бүх аймаг сумуудын төлөөллийг хангасан 9000 гаруй хүнээс судалгаа авснаас цэвэр үр дүнд 7919 хүнийг судалгааг хамруулан үр дүнгээ танилцуулж байна.
Энэхүү судалгаанд оролцогчдын 70 орчим сэтгэл түгших эмгэгтэй, 60 орчим хувь нь сульдалттай, 39 орчим хувь сэтгэл гутралтай гэсэн үр дүн гарчээ.
Харин энэхүү судалгаанд оролцсон эмч, эмнэлгийн ажилчид энгийн иргэдээс 5 хувиар илүү сэтгэл түгших эмгэгтэй гэсэн үр дүн гарлаа.
Сэтгэл заслын эмч Р.Энхтүвшин: “Цар тахлын үед түгээмэл сэтгэцийн эмгэгүүд зонхилон тохиолдож байна. Тэр нь “Айдас, түгшүүр, нойрны хямрал, архаг ядаргаа” зэргээр илэрч байна.
Ковидоор өвдсөн хүн өвдөөгүй хүнээс сэтгэл түгшүүрийн эмгэг 1.9 дахин их байна.
Мөн үүн дээр нэмэгдэн танин мэдэхүйн процесс алдагдаж байна. Үүнд: Мартах, нойрны хямрал зэрэг нь түгээмэл байна. Ковидын үр дагавар нь сэтгэл гутралыг сэдрээж байна” гэв