Хятадын нэг тэрбум хүртэлх иргэний хувийн мэдээллийг агуулсан асар том онлайн мэдээллийн санг хакерын форумд нэрээ нууцалсан хэрэглэгч зарахаар тавьсан байжээ. Өнгөрсөн долоо хоногт уг мэдээлэл олны анхаарлыг татах хүртэл жил гаруйн хугацаанд хамгаалалтгүй, олон нийтэд нээлттэй байсан аж.
Тэрбум орчим иргэдийн хувийн мэдээллийн сангийн задрал нь түүхэнд бүртгэгдсэн хамгийн том тохиолдол байж магадгүй гэж кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд мэдэгдэв.
LeakIX сайтын мэдээлснээр 2021 оны дөрөвдүгээр сараас хойш Хятадын хувийн мэдээллийн асар их нөөцийг арын хаалганы хамгаалалтгүй холбоос буюу энэ тухай мэддэг хэн бүхэнд хязгааргүй нэвтрэх боломжийг олгодог товч холбоосоор дамжуулан олон нийтэд нээлттэй болгосон байна. Энэ нь нээлттэй мэдээллийн санг онлайнаар илрүүлж, индексжүүлдэг байна.
Өнгөрсөн пүрэв гаригт хакеруудын форум дээр 10 биткойн буюу ойролцоогоор 200,000 ам.доллараар зарагдах 23 терабайт (ТБ) гаруй мэдээллийг нэрээ нууцалсан хэрэглэгч сурталчилсаны дараа нууц үг шаарддаггүй мэдээллийн санд нэвтрэх эрхийг хаасан байна.
Хэрэглэгч мэдээллийн санг Шанхай хотын цагдаагийн газрын мэдээллийн сангаас цуглуулж, нэг тэрбум хятад иргэдийн нэр, хаяг, гар утасны дугаар, иргэний үнэмлэх, нас, төрсөн газар зэрэг нууц мэдээлэл, мөн цагдаад хандсан утасны дуудлагын олон тэрбум бичлэгийг ч багтаасан байсан гэнэ.
Иргэдийн хувийн мэдээллийг худалдах зар тавьсан этгээд мөн баталгаагүй мэдээллийн санг Хятадын цахим худалдааны аварга Алибабагийн охин компани болох Alibaba Cloud-д давхар байршуулсан байжээ. CNN-ээс тайлбар авахаар холбогдоход Алибаба-гийн төлөөлөгч "бид үүнийг судалж байна" гэж мэдэгдсэн бөгөөд аливаа шинэчлэлтийг мэдээлэх болно гэж байсан ч Лхагва гарагт тайлбар өгөхөөс татгалзсан байна.
"Өнөөдрийн байдлаар энэ нь олон нийтийн мэдээллийн алдагдсан хамгийн том мэдээлэл байх болно гэдэгт би итгэж байна. Мэдээж Хятадад үзүүлэх нөлөөллийн өргөн хүрээний хувьд бид энд байгаа хүн амын ихэнхийг хамруулан ярьж байна" гэж Microsoft-ийн Австралид төвтэй бүсийн захирал Трой Хант хэлэв.
Хятад улс 1.4 тэрбум хүн амтай бөгөөд энэ мэдээллийн зөрчлийн улмаас хүн амын 70 гаруй хувь нь нөлөөлж болзошгүй гэсэн үг юм.
"Энэ бол жин нь лонхонд буцаж орох боломжгүй тохиолдол юм. Нэгэнт өгөгдөл нь одоо байгаа мэт хэлбэрээр гарч ирвэл буцах зам байхгүй" гэж Хант тодорхойлжээ.
Мэдээлэл ил байсан өнгөрсөн 14 сар гаруйн хугацаанд мэдээллийн санд хичнээн хүн нэвтэрч, татаж авсан нь тодорхойгүй байна. CNN-д ярилцлага өгсөн барууны кибер аюулгүй байдлын хоёр мэргэжилтэн өнгөрсөн долоо хоногт олон нийтийн анхаарлын төвд орохоос өмнө мэдээллийн сан байгаа гэдгийг мэдэж байсан бөгөөд үүнийг хаанаас хайхаа мэддэг хүмүүс амархан олж болно гэж үзэж байна.
Кибер аюулгүй байдлын судлаач, Shadowbyte тагнуулын фирмийн үүсгэн байгуулагч Винни Троя анх уг мэдээллийн санг онлайнаар нээлттэй мэдээллийн санг хайж байхдаа олж нээсэн гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNN News