“Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-аас улс хоорондын импортын ачаа тээврийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.
“Хятадын чингэлэг тээврийн компаниуд Монголын компаниудаас асар өндөр чингэлгийн торгууль нэхэж байна. Хоногт 36 доллар, 7-14 хоног болоход хоёр дахин үржигдэж 72 доллар, дахиад 7-14 хоноход 128 доллар гэх мэт шатлалтай өсдөг. Үүнээс болж Монголын тээвэр зуучийн компаниуд дампуурч байсан. Энэ байдал дахин давтагдах гэж байгаа учир Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 70 орчим аж ахуйн нэгж ковидын үед хүнд байдалд ажиллласан. Зарим үедээ ямар ч ашиггүй, алдагдалтай ажиллаад, улс орны эдийн засгаа хамгаалахын тулд хичээлээ. Одоо арай гайгүй болж, ачаа тээврээ авч байтал дахиад дараагийн цохилт буюу хоосон чингэлгийг Хятад тал авахгүй гацлаа. Тарифын хувьд ч бидэнд ажиллахад маш хүнд байдал үүссэн учир энэ бүхнийг нийт ард түмэн, төр засагтаа хандаад, зохицуулахад туслалцаа үзүүлээч. Хувийн байгууллагууд, тээвэр зуучийн холбооныхон байдаг бүх боломжоороо ажиллаж байна” гэлээ.
ХООСОН ЧИНГЭЛГЭЭ ГАРГАХГҮЙ БОЛ САНХҮҮГИЙН ХҮНДРЭЛД ОРНО
“Монгол улсад импортоор ирж байгаа ачааны 70-80 хувь нь Тяньжин боомтоор ирдэг чингэлгүүд байдаг. Үүний 50-аас дээш хувь нь машинууд. Монголын хилээр орж ирэнгүүтээ далайн тээврийн чингэлгүүд хоног тоолоод ч, чингэлгийн торгууль боддог. 14 хоногт төлбөрөө шилжүүлдэг. 14 хоногт 150-200 вагон чингэлэг авсан бол буцаахад манай үйл ажиллагаа хэвийн байна.
ГААЛИЙН ТЕРМИНАЛ УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА
“Шуурхай ажлын баг гаргасан. Гаалийн терминал ажлын долоон өдөр уртасгасан цагаар буюу 20 цаг хүртэл ажиллаж байна. Хүлээн авагчид, бизнес эрхлэгчид, хувь хүмүүс ачаагаа ажлын долоон хоногт авах боломжтой. Гол асуудал нь, чингэлэг түгжигдэж байгаа учраас ачаатай чингэлэг талбайдаа байрлаж чадахгүй байна. Улаанбаатар өртөөнд ирснээс хойш бараг долоо хонож байж ачаатай чингэлэг талбай руугаа орж байгаа. Ачаагаа буулгаад авъя гэхээр сул талбай байхгүй”.
ЧИНГЭЛЭГ СОЛИЛЦООНЫ ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
“Ердийн нөхцөлд 11 терминал ачаалал бүрэн дааж ажиллах боломжтой. Одоо ердийн нөхцөлөөс хоёроос гурав дахин ачаалалтай ажиллаж байгаа учраас хувийн хэвшлийн зүгээс хөрөнгө оруулалт хийгээд нөхөх бололцоо хэцүү байна.
Хоёр улсын төмөр замын хэмжээнд өдөрт 14 хос галт тэрэг солилцоно гэсэн хэлэлцээртэй. Одоо өдөрт 10 хос галт тэрэг солилцож байна. Хоёр улсын төмөр замын хэлэлцээрт хувийн хэвшил оролцох ямар ч боломжгүй. Хятадын тал цар тахалтай холбоотойгоор чингэлэг солилцооны тоог бууруулсан. Бидний хамгийн гол дэмжлэг хүсэж байгаа зүйл нь чингэлэг солилцооны тоог нэмэгдүүлээч, хоосон чингэлэг галт тэрэгний тоог нэмэгдүүлээч” гэсэн санал тавьж байна гэлээ.
Бичлэгийг дээрээс хүлээн авч үзнэ үү.