Сурталчилгаа
DAC койн төслийн зорилго бол Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийж, түүний өгөөжийг хөрөнгө оруулагч нартаа тэгш хүртээх явдал юм. Бид энэ талаар Дижитал Ассет Койн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Дөлгөөнөөс тодруулж ярилцлаа.
-Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулаач?
-Намайг Ц.Дөлгөөн гэдэг. ШУТИС КТМС-ийг програм хангамжийн мэргэжлээр төгсөж, Япон улсад электроник, материалын физик, мөн куант компьютерийг хөгжүүлэх сууриудын нэг болох хэт дамжуулалт гэх мэт судалгааны сэдвүүд дээр ажиллаж, магистрын зэрэг хамгаалсан. Дараа нь Япон улсад худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр 100 гаруй жилийн туршлагатай Сожицү компанид ажилласан.
Мөн хөрөнгө оруулалт, үүн дотроо хаалттай хувьцааны хөрөнгө оруулалтыг хувь хүнийхээ хувьд туршлага болгон хийж үзэхээр шийдэж хиймэл оюун ухаан хөгжүүлдэг нэгэн старт ап компанид ажилласан. Том, жижиг байгууллагын онцлог, давуу, сул талуудыг богино хугацаанд олж харах чухал туршлага болсон. Мөн хамт ажиллаж байсан чадварлаг залуусын хүчээр хөрөнгө оруулалт маань ч амжилттай болж байсан.
2018 онд Монголдоо ирээд, Хөрөнгө Оруулалтын Санг удирдах үйл ажиллагаа эрхэлдэг Улаанбаатар Ассет Менежмент ХОМК-д Ерөнхийлөгчөөр ажиллаж, 2021 оноос Дижитал Ассет Койн ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
-Та Японд хэчнээн жил сурч, амьдарсан бэ? Энэ хугацаанд хувь хүний соёлоос өөртөө олж авсан хамгийн чухал гэж бодсон зүйлсээс товч дурдвал ?
-Би 2005 онд Япон улс руу суралцахаар яваад 2018 онд буцаж ирсэн гэхээр нийт 13 жил болжээ.
Япон улсын нийгмээс сурч авсан маш олон зүйл байгаа. Түүн дотроос хамгийн чухал зүйл нь гэвэл бусдыг хүндлэх, хүндэтгэх ёс болон хөрөнгө оруулалт.
Эргээд харахад Монголд санхүүгийн суурь ойлголт буюу financial literacy-г миний сурагч болоод оюутан ахуй үед заагаагүй нь харамсалтай санагддаг. Тиймээс залуус маань өрхийн санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр ойлголтоо илүү гүнзгий болгох хэрэгтэй байна. Маш энгийн асуулт, би яагаад Монголоос 2005 онд Япон явах үедээ АПУ ХК-ийн хувьцааг авчихаагүй юм бол, эсвэл Японд очоод удалгүйгээр олон улсын хөрөнгийн зах зээлээс ялангуяа амжилттай яваа технологийн компаниудын хувьцааг авч эхлээгүй юм бол гэж. Гэхдээ хөрөнгө оруулалт хэзээ ч оройтдоггүй, зорилго нь ойлгомжтой бөгөөд тодорхой тохиолдолд.
-Хүмүүс гадаад улсад удаан хугацаанд байхаараа тэндээ үлдэж амьдрахыг эрмэлзэх нь бий. Таны хувьд яагаад эх орондоо буцаж ирсэн бэ? Монголдоо хийж бүтээхийг хүссэн мөрөөдөл ч юм уу зорилго байсан уу?
-Тиймээ, анх Монголдоо буцаж ирэх болсон хамгийн гол шалтгаан бол миний хүүхдүүд. Хүүхдүүд маань эх хэлээрээ боловсрол эзэмшиж, түүх соёлоо мэдэх ёстой, тиймээс ч Монголдоо хүүхдүүдээ багаас нь сургуульд сургахаар ирсэн. Гэхдээ гадаад улсад энэ боломжийг хүүхдүүддээ өгөх боломжтой ч, манай гэр бүлийн хувьд ийм шийдвэр гаргасан.
Монголд хиймээр байгаа маш олон зүйл байдаг. Жишээ нь, түгжрэл, агаарын бохирдол гэх мэт бидний нүдэнд харагддаг, тухгүй байлгадаг нийгмийн олон асуудлуудын шийдлийг олох. Яаж шийдэх үү? Хэрхэх үү гэж зөндөө л боддог. Гэхдээ үүнийг хийж буй ажлаараа шийдэл болгохыг зорьдог. Тэр утгаараа Монголд ирээд удирдаж эхэлсэн анхны хөрөнгө оруулалтын сан ЖОРЛОНГОО ӨӨРЧИЛЬЕ төслийг санхүүжүүлсэн. Үр дүнтэйгээр зөв асуудлыг хөндсөн, маш сайн баг ажиллаж шийдэл гаргасан, сайн төсөл байсан. Улаанбаатар хотод тулгамдаж буй том асуудал болох агаарын болон хөрсний бохирдол нь яалт ч үгүй хотын нийт иргэд бүрэн орон сууцжиж чадаагүйтэй холбоотой. Тиймээс бид иргэд, тэр дундаа залуучууд орон сууцтай болох ямар боломжууд байна? Ямар гаргалгаа гаргаж болох уу гэдэг дээр төвлөрч ажиллан, "Rent to own" буюу "Түрээслээд эзэмших" бизнес моделиор дамжуулан залуучуудыг орон сууцтай болгоё гэсэн санаан дор DAC төслийг эхлүүлсэн.
-DAC төсөл болон түүний зорилгыг тодорхойлбол?
-Бидний төслийн зорилго бол Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийж, түүний өгөөжийг хөрөнгө оруулагч нартаа тэгш хүртээх явдал юм.
Монголд үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийе гэвэл та маш том дүнгээр хөрөнгө оруулалт хийх шаардлага үүсдэг. Жишээ нь, тавиас хэдэн зуу, магадгүй хэдэн тэрбум төгрөг хэрэгтэй. Гэтэл энгийн ажилтан цалингаа аваад 50-500 мянган төгрөг хадгалж чадах залуус байсаар атал, тэдэнд үл хөдлөх хөрөнгийн өгөөжийн энэхүү хуримтлуулсан мөнгөн дээрээ хүртэх боломж байхгүй байна. Яагаад заавал койноор дамжуулж хийгээд байгаа юм бэ? гэхээр хөгжингүй орнуудад үл хөдлөхийн хөрөнгө оруулалтын сан гэж байдаг. Нийтээрээ хөрөнгө оруулалт хийгээд хүссэн дүнгээрээ биржээс худалдан авч түүнд тохирсон өгөөжөө хүртэх боломжтой байдаг. Харамсалтай нь энэхүү систем Монголд байхгүй, хууль эрх зүйн орчин нь хүлэээгдсээр байгаа. Харин DAC энэ системээр хөрөнгө оруулагч нартаа үл хөдлөх хөрөнгийн ашгаас сар бүр тогтмол ногдол орлого тарааж, мөн тэдний хөрөнгийг өсгөх, ирээдүйд үнэ цэнийг бий болгох хөрөнгийн менежментийг хийж байна.
-Сүүлийн үед Монголд маш олон төрлийн койнууд гарч ирж байгаа. Тэгвэл DAC-ын тэднээс ялгарах гол онцлог нь?
-Бусад койнуудын дотоод үйл ажиллагаа ямар байдаг, хэрхэн явагдаж байгааг сайн мэдэхгүй байна. Бидний хувьд зөвхөн оновчтой зөв үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах, тэрхүү үл хөдлөх хөрөнгийн менежментийг хийхэд төвлөрч байгаа. Энэхүү үл хөдлөх хөрөнгүүдийг манай DAC эзэмшигч нар бүгд нийлээд (олон нийтээрээ) эзэмшиж байгаагаараа л ялгарах болов уу.
-Крипто валют бол эдийн засгийн нэг дэвшилт, бид хүссэн хүсээгүй 5,10 жилийн дараа үүнд суралцах байх. Үүнд та салбарт нь ажиллаж буй хүний зүгээс юу гэж хандаж, зөвлөх вэ?
-Монгол улс криптовалютын арилжааг зөвшөөрөх, түүнийг зохицуулсан хууль, дүрэм журмыг гаргаад явж байна. Энэ нь зохистой үйл ажиллагааг явуулж буй крипто валют явуулахыг нь шууд болоод дам утгаараа хянагдаад, хөрөнгө оруулагч талаасаа аажимдаа дэмжигдээд явна гэдгийг илэрхийлж байгаа болов уу. Саяхныг хүртэл бид хэтэвчээрээ дүүрэн цаасан мөнгөтэй явдаг байсан бол одоо үед бүгд таксины жолоочид хүртэл аппликейшн ашиглаад шилжүүлэг хийдэг болсон. Банкны систем өөрөө ингээд өөрчлөгдчихсөн байгаатай яг адилханаар бид хүссэн хүсээгүй крипто валютыг амьдралд нэвтрээд ирэхэд нь дасаж зохицоод хэрэглээд эхэлнэ. Одоо бол шинэ зүйл учраас хүмүүс сайн ойлгохгүй, судлахгүйгээс болж хөрөнгөө 5, 10 дахин өсгөж өгөөж хүртэнэ гээд, зарим хүмүүс орон байраа, машин унаагаа зарж борлуулсан мөнгөөрөө шууд хөрөнгө оруулалт хийгээд алдаж хохирсон тохиолдлууд маш их гарч байна. Тиймээс та бүхэн сайн судалж, өөрийн хөдөлмөрөөр олсон мөнгөндөө ухаалаг хандаж, зөв дүн шинжилгээ хийж, дунд болон урт хугацаандаа өгөөжтэй байлгаж үр ашгийг нь хүртэхийг зөвлөж байна.
Зөв үйл ажиллагаатай бизнест, төсөлд хөрөнгө оруулалт хийгээд өгөөж хүртэх үү? Бага хүүтэйгээр банканд хадгалах уу? Сонголт танд л бий.
-Цаг заваа гарган ярилцсанд баярлалаа. Та болоод танай компанийн хамт олонд ажлын амжилт хүсье.
-Баярлалаа.