Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнгөрсөн хоногт коронавирусийн халдварын 553 тохиолдол батлагджээ. Эдгээрийн 315 нь Улаанбаатарт бол 238 нь орон нутагт бүртгэгдсэн байна.Халдварын хавсарсан өвчний улмаас 80 гаруй насны нэг хүн энджээ.
Гэрийн хяналтад 22,787 хүн эмчлүүлж байгаа бол эмнэлэгт 6,822 хүн байна. Эмчлүүлж буй иргэдийн 58 нь маш хүнд байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
Эмнэлэгт 1,228 нь хүүхэд, 509 жирэмсэн эмэгтэй эмчлүүлж байна. Орон нутгийн тухайд 11 аймагт халдвар нэмж бүртгэгджээ.