Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 3080 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 1825 нь Улаанбаатарт, 1255 нь орон нутагт илэрчээ.
Харамсалтай нь, өнгөрсөн хоногт 61-80 насны нэг, 81-ээс дээш насны нэг, нийт хоёр хүн Covid-19 халдварын шалтгаант хүндрэлээр нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 11210 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 58165 хүн гэрийн хяналтад эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтсэн 1200 хүний биеийн байдал хүнд, 77 хүний биеийн байдал нэн хүнд байна. Түүнчлэн 2760 хүүхэд, 1385 жирэмсэн эмэгтэй халдвараар өвчилж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.