Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ УОК-ын мэдээллийг сонсож, дараах үүрэг чиглэл өгчээ. Үүнд:
- Вакцины нэмэлт тундаа хамруулах ажлыг идэвхжүүлэх
- Гадаад улсаас ирж байгаа иргэдийг Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор гурав хоног тусгаарлалтын байранд тусгаарлаж байсныг цуцлах
- Гадаадаас ирж байгаа иргэдийг онгоцны буудал, хилийн боомтуудад PCR шинжилгээнд зайлшгүй хамруулах ёстой бөгөөд энэхүү шинжилгээг олон улсын жишгийн дагуу төлбөртэй болгох үүрэг чиглэл өглөө.
Ерөнхий сайдын өгсөн эдгээр үүрэг чиглэлтэй холбоотой, хугацааны хувьд хэзээнээс хэрэгжих тухай мэдээллийг та бүхэнд өнөөдөртөө багтааж УОК-ын хурлаар өгөх болно гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.