НМХГ-аас нийслэлийн эмийн сангуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээллээ.
Нийслэлийн алслагдсан байршлуудад үйл ажиллагаа явуулж буй 92 эмийн санд худалдаалж буй эмүүдийн хангамж, хүртээмж, үнийн судалгааг гаргах, чанар аюулгүй байдал, эрсдэлээс сэргийлэх, зөвлөгөө өгөх зорилгоор шалгалт хийсэн. Шалгалтад СБД-т байршилтай 20, БГД-т 12, СХД-т 15, ЧД-т 27, ХУД-т 5, БЗД-т 13 эмийн сан хамруулжээ.
Бүтээгдэхүүний 25-30 нэрийн импортоор орж ирдэг өргөн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгсэл, тариурууд тасарсан байгаа бол дотоодын эмийн үйлдвэрийн 10-аад нэр төрлийн судсаар сэлбэх тарилгын шингэн тасарч олдоц ховорджээ. Ялангуяа захын дүүргийн, гэр хороололд орчмын эмийн сангуудад тариур, тарилгын шингэн, зарим өргөн хэрэглээний эмийн бүтээгдэхүүний тасалдал үүсжээ. Мөн татан авсан үнийн дүн дээр 10-30 хувийн нэмэгдэлтэй байхаар тооцож худалдаалж буй эмийн үнийг тогтоожээ.
Тангууд нь 1 гр, 3 гр, 500 гр, 1 кг гэсэн савлагаатай байдаг ба хэрэглэгчдэд 1 гр болон 3 гр-тай савлагаа нь тохиромжтой байдаг аж.
Эмийн үнийн тогтоосон дээд хязгаараас 350-2500 төгрөгөөр хэтрүүлж худалдаалсан ЧД-т үйл ажиллагаа явуулдаг Жэба, Эрдэнэ суварга, Их Цахиур ХХК-иуд байлаа. Шалгалтын явцад нийт 87 зөрчил илрүүлж, газар дээр нь 36 зөрчлийг арилгуулжээ.
Иргэн, ААН байгууллагууд 0,5 болон 1 кг-аар савласан Норов-7, Мана-4 танг худалдан авчихаад, жижиглэнгээр зарахад нь хаяг шошгын зөрчилтэй буюу гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүн зарж байна. Тиймээс 0,5 гр болон 1 кг-аар савлах эмийн бүртгэл болон тус компаниудыг Монгол Улсын эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх ААН-аас хасах хүсэлтийг хүргүүлсэн. Жижгээр савлаж байгаа эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага бий.
Дээрх тангууд нь 1 гр, 3 гр, 500 гр, 1кг гэсэн савлагаатай байдаг ба хэрэглэгчдэд 1 болон 3 гр-тай савлагаа нь тохиромжтой байдаг аж. Тиймээс НМХГ-аас 500 гр, 1 кг гэсэн савлагаатай тангуудыг улсын бүртгэлээс хасуулах хүсэлтийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт хүргүүлжээ.