Одоогоос 60 жилийн өмнө Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын (БНАГУ) аюулгүй байдлын албаныхан Берлин хот дунд өргөст тор, бетонон гадас бүхий хилийн зааг тогтоон, зорчих хөдөлгөөнийг хаасан. Гитлерийн эсрэг эвсэлд багтсан холбоотон орнуудын байгуулсан гэрээ ёсоор дайнд ялагдсан Герман улс эзэмшлийн бүсүүдэд хуваагджээ. III Рейхийн нийслэл Берлин хотыг Зөвлөлтийн цэргүүд дангаараа чөлөөлсөн хэдий ч холбоотнуудын эзэмшлийн бүсийг уг хотод ч мөн адил байгуулсан байна. ЗХУ хотын зүүн хэсгийг, америкчууд баруун өмнөд районыг, англичууд баруун хэсгийг, францчууд баруун хойд хэсгийг тус тус хяналтандаа авсан. Ийнхүү зүүн хэсгээс баруун хэсэгт нэвтрэх хөдөлгөөнийг зогсоож, Берлин хот 28 гаруй жил хоёр хэсэгт хуваагдан, 1989 он хүртэлх хугацаанд 140 гаруй хүн амиа алдсан юм.
Тэгвэл энэ өдрүүдэд дэлхий дахинаа байрлаж байгаа БНГУ -ын Дипломат төлөөлөгчийн газрууд тугаа хагас бөхийлгөн эдгээр иргэдийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж байна. Энэхүү цаг үе нь Герман улсын гадаад бодлогод хараар тэмдэглэгдэн үлдэнэ гэдгийг ч тэд онцоллоо. Барууны улсууд БНАГУ-ыг улс биш гэсэн эрх зүйн байр суурьтай байсан. Тиймээс ч тус бүрийн Дипломат төлөөлөгчийн газраа „Элчин сайдын яам“ гэж нэрлэхгүйгээр „Байнгын төлөөлөгчийн газар“ хэмээн харилцан нэрлэж байв. Берлин дахь East Side Gallery, түүнчлэн гадаад улс орнууд дахь уран сайхнаар дүрсэлсэн „Берлиний хана“-ын хэсгүүд түүхэн дурсгал болдог.