Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна.
Шадар сайд С.Амарсайхан "Ган, зуд, үер зэрэг нь бидний тооцооллоос үл хамааран тохиолддог. Үүсэж болох эрсдэлд бэлэн байх нь чухал. Урьд нь манай улсад тохиож байгаагүй аюулт үзэгдэлтэй бид жил гаруйн хугацаанд тэмцэж байна.
Дэлхийн улс орнуудад гамшгаас сэргийлэх үйл ажиллагааны бодлогыг Монгол Улс нэгдэж орсноор дагаж мөрддөг. Үүнд тусгайлан анхаарах хэрэгтэй. Гамшгаас сэргийлэх сайн туршлагыг судлан, сайжруулж, шинжлэх ухаан, технологийг ашиглах цаг үеийн шаардлага бий.
Цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Иргэдийн ажил, амьдралыг хэвийн явуулах шаардлага тулгарч байна. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаа туйлын чухал" гэлээ.