Б.Пүрэвдорж: Том толгойлсон засгийн сайдууд УИX-руу дунд xуруугаа гозойлгоx боллоо
Эмээлтэд мал төхөөрч буй нийт 12 нядалгааны газарт 2021 оны долдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн шалгалтыг НМХГ хийсэн байна. Шалгалтаар эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд мал төхөөрч байсан. Мөн халдвар хамгаалллтын дэг алдагдаж байжээ.
Хэрэгжүүлээгүй зөрчлүүдийг илрүүлэн хоёр аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж, гурван заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлагыг нэг аж ахуйн нэгжид хүргүүлэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгсөн байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.