Сүхбаатарын талбайд өнөөдөр Замын-Үүдийн ачаа тээврийн жолоочид мэдээлэл хийлээ.
Тээврийн жолооч “Замын-Үүдийн оочер дугаарыг багасгах гэж байна гээд эндээс ч зөвшөөрөл өгөхгүй тэнд хоёр талдаа их дуугарлалт үүсгэсэн. Улаанбаатар хотод гэхэд л буцах хүсэлтээ хүлээсэн олон жолооч нар Замын-Үүд руу гарч чадахгүй компанийн ачаагаа авч чадахгүй байдалд байна.
Замын-Үүд рүү ачаа тээврийн жолооч нарыг нэвтрүүлнэ гэж байгаа ч Эрээн рүү орох зөвшөөрөл өгөхгүй дугаар бичүүлэхгүй. Зөвхөн энд ирээд бараагаа ачаад буцаад яв гэсэн. Бид компанийн ачаа ачдаг болохоор Эрээн рүү орж өөрсдийнхөө машинтай орж ачихгүй бол ачаад өгөх машин байхгүй.
Хотоос гарч, Замын-Үүд рүү очих зөвшөөрлийг Замын-Үүдийн онцгой комисс өгч байгаа. Уг онцгой комисс өдөрт 30 машин гэж заасан.
Тээврийн үнэ өсөж байгаа асуудал дээр хятадууд л бүх үнэ ханшийг мэдээд байгаа. Бид өөрсдөө Хятад руу машинаа барьж орохгүй. Машин хэд хэдэн гар дамжиж Хятад руу орж байгаа. Тэгээд очиход машин дээр бичсэн утасны дугаар руу ачааг чинь ачсан гээд үнээ хэлнэ.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард цахим дугаар явсан ч нэг удаа тэрийгээ хийн 500-600 машины ард бичигдэн хүлээж байтал урдуур дарга нарын машин ороод ард нэг удаа явж байсан. Би арваннэгдүгээр сарын 1-нд тэнд очоод шинэ жилийн өмнөх өдөр хотод орж ирсэн.
Өмнө нь бид сардаа 3-4 удаа явдаг байсан одоо сардаа ганц удаа, онлайн дугаарлалт гэвэл сардаа нэг ч удаа явж чадахгүй байдалд хүрээд байна. Одоо энэ дугаарлалтыг хуучин горимд нь оруулж өгөөч ээ. Тэгэхгүй цахим дугаарлалт гэж битгий хийгээч ээ. Би хотод ирж хүсэлтээ өгөөд 10 гаруй хонож байна” гэлээ.
Тээврийн жолооч “Үүсээд байгаа байдлыг зохицуулах арга зам бол УОК-оос гаргасан цахим бүртгэлжүүлнэ гэж байгаагаа хурдхан шиг жигдлээд өгөөч ээ гэж байгаа. Хоёрдугаарт цахим бүртгэлийн асуудлыг орон нутгийн бүсэд битгий хамруулаач ээ, Улаанбаатараас улсын хэмжээнд бүртгэдэг болооч. Замын-Үүдэд бүртгэх эрхийг нь олгох юю бол тэнд сүлжээний бизнес үүсдэг юм. Тэд танил талаа хараад зөвшөөрөл өгнө.
1000 гаруй машин Замын-Үүдэд дугаарлаж байна. Урдуур нь жимсний хөргүүртэй тээврийн хэрэгсэл гээд өдөрт 10 машин ямар ч дугаарлалтгүй орж байна. Үүнийг УОК-оос бодлогоор баяр наадмаар хүнсний ногооны хөөрөгдөл үүсгэхгүй гэж оруулж байна гэж ойлгосон ч эсрэгээрээ 10 машин оруулж байгаа гэдэг шийдэл алга. Тэр нь орон нутгийн эрх бүхий хүмүүсийн хамааралтай тэр бүү хэл тэдний хувийн машин явж байгаа. Энэ бүх байдлыг эсэргүүцэж байна. Олон жолооч хоёр талд тээвэрлэлт, эргэлтийн хөрөнгө, орон оронгүй гацаад байна.
Хэрэглэгч, наймаачид, бизнес эрхлэгчид барааны эргэлтгүй болохоор бухимдахаас өөр аргагүй. Үүнийг жолооч нар гацааж үнийн хөөрөгдөлд оруулж байна гэж буруутгаж байгаа ч үгүй шүү дээ. Хилээр давж ороод ханш хөөргөөд байгаа хүмүүс нь жолооч нар биш Хятадууд үнэ зохиож тавьж ачиж байгаа” гэлээ.