УИХ дахь Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцэж байгаа юм.
Байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Хүний эрхийн үндэсний комиссын гаргасан илтгэл өнөөдөр хүний эрх хамгийн их ноцтойгоор хөндөгдөж байгаа үед яригдаж байна. Ганцхан Хууль зүйн байнгын хороогоор үүнийг хэлэлцээд зогсохгүй байх. УИХ-ын бусад гишүүд байр сууриа хэлэх ёстой. Жишээ нь орон нутагт халдвар авсан иргэдээ ялгаварлан гадуурхах хандлага их байгаа тухай цахим орчинд харж болно. Тэнд сэтгэл санааны хүчирхийлэл маш хүчтэй явагдаж байна. Халдвар авсан хүмүүсийг ойлгохгүй байх, ялгаварлан гадуурхах асуудал хүчтэй байна. Энэ тал дээр ямар бодолтой байна. Цахим дээр болон над руу мэссэж бичсэн иргэд хэнд хандах вэ гэдэг. ЭМЯ-ны 119 тусгай дугаар гээд та бүхэн энд бичжээ. 119 дугаар иргэдийг залгахад утсаа авдаггүй гэдэг. Энэ байдлыг яах вэ. ЭМЯ болон бусад харилцах сувгуудаа хаачихаар яах вэ.Мэдээж эмнэлгийн орны хүрэлцээ байхгүй байгаа байх. Хүмүүс асуултдаа хариулт авч чадахгүй байна. Үүнд ямар бодолтой байна. Гуравдугаарт, хүчирхийллийн асуудал байна. Хүчирхийллийн хэргийг мөрддөг тусгай нэгжийг бий болгомоор байна. Энэ талаар та бүхэн юу бодож байна. Тэр хүн шоконд ороод мэдүүлэг өгч байхад чи худлаа мэдүүлээд байна уу гээд мөрдөгч асуудаг. Бид сэтгэл зүйн эмзэг зүйлсийг ярьдаг ч мөрдөх алба дотор хүчирхийллийн гэмт хэргийн эсрэг тусгай нэгж, мөрдөгдөгчдийг бэлтгэж, тусгай хөтөлбөрөөр ажиллуулахгүй бол болохгүй нь. Тэр хохирогчид үүнийг шийдэх тал дээр та бүхний хийсэн ямар ажил байна. Хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүс ойр хавиас гарч байна. Хүчирхийллийн хэргийн хохирогч эргэн тойрныхондоо хохироод салдаг"
ХЭҮК–ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан “ХЭҮК-ийн зүгээс анхнаас нь ялгаварлан гадуурхалт байна. Үүнийг ямар ч тохиолдол гаргаж болохгүй. Үүнийг анхаарах ёстой. Хамгийн анх халдвар авсан Францын иргэн болно жолооч Д гээд ялгаварлан гадуурхалтад өртөж байна. Тусгаарлагдсан иргэд, магадгүй халдвар авсан байж болзошгүй иргэдийг ялгаварлан гадуурхах, тэднийг үгүйсгэх, доромжлох нөхцөл байдал үүсч байна. Үүнд яаралтай арга хэмжээ авч соён гэгээрүүлэх ажил, сурталчилгаагаа хийх хэрэгтэй. Хуулийг зайлшгүй таниулах ажил хийх шаардлагатай гэдэг санал, зөвлөмжүүдийг тухай бүрд нь өгч байсан. Ялангуяа тусгаарлалт, ажиглалтад байгаа гэсэн наалт наах, тусгаарлах явцад хүнлэг бус хандах асуудал байна. Үүнийг зогсоох, арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг дээр ХЭҮК-ийн зүгээс байнга тавьж ирсэн. Энэ асуудлыг илтгэлдээ маш тодорхой жишээн дээр тулгуурлан тусгасан байгаа. Манай илтгэлд туссан асуудал гуравдугаар сарын 31-нээс тасалбар болж байгаа. Үүнээс хойш нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Иргэдийн зөвлөгөө мэдээлэл авдаг 119 утас хангалтгүй байна гэдгийг комисс шүүмжилж ирсэн” гэдэг хариултыг өглөө.