Энэ оны 4 дүгээр сараас эхлэн түргэвчилсэн оношлуур хэрэглэхийг ЭМЯ-наас зөвлөсөн. PCR шинжилгээг лабораторид өгөх боломжгүй үед түргэвчилсэн оношлуур хэрэглэхдээ мэдрэг чанар, өвөрмөц чанар гэсэн хоёр шалгуур үзүүлэлтийг сайтар уншиж, судалж авах хэрэгтэй.Дээрх хоёр шалгуураар оношлуурын хэдэн хувь үнэн хариу гаргахыг мэдэх боломжтой. ДЭМБ-аас гаргасан зөвлөмжид мэдрэг чанар 95 хувиас дээш бол “чанартай оношлуур гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.
“Монос”-ын эмийн сангуудаар зарагдаж буй тус оношлуур нь мэдрэг чанар 86.4 хувь, өвөрмөц чанар нь 98.2 хувь гэсэн үр дүнг үзүүлдэг. Давуу тал нь маш хурдан буюу 15 минутад хариу гардаг. Үнийн хувьд хямд төсөр юм. Хамар залгиураар арчдас авах аргаар оношилгоо хийдэг.
Мөн шүлснээс авах оношлуурын талаар эм зүйч Б. Цэлмэг, “Энэ нь гурван үйлдэл дараалалтай. Нэгдүгээрт амаа зайлаад, цэвэр шүлсээ зориулалтын уутанд хийж сэгсрээд, дараагаар нь тестен дээрээ бифитекээр шүлсээ дусааснаар 10-15 минутын дараа хариу урвал гарна. Хэрвээ нэг зураас гарсан байвал сөрөг, хоёр зураас гарсан байвал эерэг гэсэн үг. Хамар залгиурын тестний хувьд Солонгос улсынх зарагдаж байгаа. Шүлсний тест нь Хятад улсынх.
Судас, цусаар шинжилдэг оношлуур гэж бий. Үүнийг лаборатори, эмнэлгийн түвшинд хийдэг. Энэ хоёр нь хоёулаа 95-98 хувийн баталгаатай гэж судалсны үндсэн дээр зарж байгаа” гэв.