Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүд Баянзүрх дүүрэгт ажиллалаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Гэр хорооллын дунд зургаан дэд төв дээр төрийн байгууллагуудыг үе шаттай гаргах, хувийн хэвшлийг уриалах зайлшгүй шаардалга бий. Хотынхоо нэгдүгээр бүсэд төвлөрөх биш. Тиймээс Банзүрхчүүд үүнийг манлайлсан учраас үлгэр жишээ болгож байгаа. Бусад дүүргүүд дэд төвүүд дээрээ томоохон төрийн байгууллагуудыг гаргавал бид эхэлж дэмжин улсын төсөв дээр давуу эрх олгоно.
Шархад төв, Баянхошуу төв, Сонгинохайрхан, Дамбадаржаа төв гээд зургаан төв байна. Ингэснээр хотын нэгдүгээр бүсийн түгжрэл шийдэгдэнэ. Гэр хорооллыг орон сууцжуулж, гэр хороололд амьдарч байгаа иргэдэд эдийн засгийн асуудал шийдэгдэнэ.
Хэдэн айлын хэдэн ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг , өрхийн эмнэлэг байх вэ гэдгийг хатуу стандарт тогтоох хэрэгтэй. Иргэд болон хувийн хэвшлийнхний буруу биш. Аль болох ашигтай зүйл рүү явсан 30 жил. Цаашид ингэж явах боломжгүй учраас цаг алдалгүй нэгдсэн стандартад оруулах нь чухал.
Улаанбаатар хотын түвшинд шийдэж чадахгүй бол УИХ шийднэ. Төрийн байгууллагууд өөрийн газарт барилга барихыг хориглосон шийдвэр Засгийн газрын тогтоолоор гаргаж болно. Цаашид ингэж явбал бид дийлэхгүй.
Би Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн төвийн даргаар ажилладаг байсан. Тухайн үед Ерөнхий сайд гэхээр хол санагддаг байсан. Намайг дүүргийн гарын дарга, хэлтсийн дарга байх үед. Тийм байхгүй юмсан гэж чин сэтгэлээсээ хичээж байгаа. Төрийн байгууллагуудын зөвшөөрөл өгдөг байгууллагууд, яамдын дунд шатны удирдлагууд өөрсдөө амьдралын цэг дээр юу болж байгааг илүү мэдэрдэг байгаасай гэж Ерөнхий сайдын хувьд манлайлал үзүүлж явж байгаа.
Зургаан дэд төв цаашид 10 дэд төв болно" гэлээ.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Замын цагдаагийн орчим төлөвлөлт тааруухан байсан гэдэг нь гэр хорооллын иргэдээс тухайн ААН-үүд нь газрыг нь худалдаж аваад өөрсдөө төлөвлөлтөө хийснээр бодлогын алдаа гарсан. Үүнийг засахын тулд нэг хот, нэг стандарт хэрэгжүүлж байгаа. Тухайн газрын төлөвлөлтийг ерөнхий төлөвлөгөөний газартай ярьж байгаад шийдүүлье гэж бодож байна" гэв.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Баянзүрх дүүрэгт Япон Монголын эмнэлэг нэгдсэн эмнэлгийн статустай ажиллаж, ороо нэмж байна. Эмнэлгийн тусламж иргэддээ ойртож байгаа. Ингэснээр классик түвшин рүү дөхөж очих сайхан тогтолцоо бүрдэж байгаа” хэмээн онцоллоо.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Баянзүрх дүүргийн 17 хороонд 3000 гаруй гэрэлтүүлэг хийгдэж байгаа. Баянзүрх дүүрэг гэрэлтүүлэггүй, камержуулалт муутай учраас хүн ам нь Сонгинохайрхан дүүрэгтэй адил мөртлөө гэмт хэргийн тоо хоёр дахин их, Хан-Уул дүүргээс дөрөв дахин их нөхцөл байдалтай байгаа. Гэрэлтүүлгийн ажил 2020 онд зураг, төсөв нь хийгдээд 2021 оноос суурилуулж байна. Бас нэг том асуудал нь манай дүүрэгт шүүхийн шийдвэрийн ангиуд байдаг. Эргэн тойронд нь айлууд буусан. Хуулийн дагуу энэ айлуудад хаягжилт олгож чадахгүй байгаа. Дээрээс нь уулархаг учраас үе их буудаг. Шугам, сүлжээ үерийн далан барих ажил бий. Хамгийн зөв шийдэл бол дэд төв” гэлээ.