Цар тахлын үед Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа аврах “10 их наядын цогц төлөвлөгөө”, тэр дундаа ажлын байрыг хадгалах гурван хувийн хүүтэй гурван их наядын зээл олголт, бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж байгаа талаар ӨРӨГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ энэ удаа хөндлөө.
- “ЖДҮ-ийн түүх”-ийг давтахгүй байх хяналтыг хэрхэн тавьж байгаа вэ
- Жижиг буюу өрхийг бизнесүүдийг яаж дэмжих вэ, зээлийн шалгуур юу вэ?
- Банкны сайн харилцагчид буюу том компаниуд охин компаниудаараа дамжуулан зээлийг түрүүлж аваад, ажлын байр хадгалах бодит эзэд нь “Санхүүжилт зогссон” гэдэг шалтгаанаар авч чадахгүй байгаа юм биш биз?
Зочин:
- Монгол банкны тэргүүн дээд ерөнхийлөгч Г.Дөлгөөн
- Сангийн яамны санхүүгийн бодлогын газрын дарга Н.Мандуул
- Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны тэргүүн Ч.Даваабаяр
ОНЦЛОХ ЭШЛЭЛЭЭС
- Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй гурван их наядын хөтөлбөр нь гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Хөл хориотой холбоотой бизнесийн худалдан авалтын явц удаашралтай байна. Үүнтэй холбоотойгоор бид эрүүл мэндээ хамгаалъя, эдийн засгаа сэргээж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах ажлын байрыг хадгалах хөтөлбөрийг эрчимтэй явуулж байгаа.
- Ажлын байрыг хадгалах зээл олголтыг төрийн байгууллагаар дамжуулах бус арилжааны банкууд олгож байгаа нь хэн нэгэн эрх мэдлээ дулдуйдан авах гэсэн ЖДҮ сан шиг түүх давтагдахгүй гэж харж байгаа. Төв банкан дээр хуваарьлагдсан ажлын хэсэг холбогдох байгууллагаа оруулаад шалгалтыг удаа дараа хийж, бодлогын хүрээнд ажиллаж байна. Аль болох шилэн байлгах гэдэг үүднээс удирдах, зохицуулах байгууллагын саналаар олон нийтийн зөвлөлийг гаргаж ажиллуулж байгаа.
- Өнөөдрийн байдлаар 900 тэрбум буюу нэг их наядын зээл гаргаж 41 мянган ажлын байрыг хадгалсан гэж үзэж байна. Зээлийг орон нутагт 50:50 хувьтай ижил тэгш хүртээмжтэйгээр олгож байна.
Хөтөлбөрийн хүрээнд жижиг бизнесүүдийг хэрхэн дэмжих вэ?
- 900–аад тэрбум төгрөг зээлээр гарчихсан байгаа тархалтыг харвал жижиг бизнесүүдэд олгож байгаа зээл олголт 60 гаруй хувьтай байна. Иргэнд 50 сая төгрөг ААН–д 500 сая төгрөгийн хязгаар тогтоосон. Өөрөөр хэлбэл өрхийн бизнес эрхэлж буй иргэд 50 сая төгрөг авч байгаа. Сумдууд дээр ААН–д бүртгэлгүй өрхийн бизнес эрхэлдэг иргэд их байдаг. Эдгээр хүмүүс рүү чиглэж, санхүүгийн дарамтыг нь буулгаж өгсөн бодитой сайн зорилт болсон гэж харж байна.
Жижиг бизнесүүдэд тавьж байгаа гол шалгуур нь юу вэ?
Ерөнхий хоёр шалгууртай:
- Аж ахуй нэгж буюу байгууллагат тавьж байгаа гол шалгуур нь НӨАТ төлөгч байх
- Иргэн буюу жижиг бизнес эрхлэгч, өрхийн аж ахуй эрхлэгчид орлогоо тодорхойлохоос өөр шалгуур байхгүй.
Эдгээр ерөнхий заалтаас гадна банкууд өөрсдөө шалгуураа тавьж байгаа. Банкууд өөрсдөө эрсдэл үүрч байгаа урчаас.
- 2020 оны нэгдүгээр сараас хойш зээлийн чанар нь муудсан, үйл ажиллагаа нь доголдсон, татвар, нийгмийн даатгалын өртэй байх тохиолдлуудыг бүгдийг нь харгалзан үзэж байгаа. Харин 2019 оны 12 дугаар сарын 31 буюу халдвараас өмнө өргүй байсан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл чанаргүй зээлийн ангилалгүй, НӨАТ, НД–ын өр ширгүй байх ёстой юм.
- Нэг асуудал тулгарч байгаа нь жишээ нь жил дээ 10 сая төгрөгийн борлуулалт хийдэг иргэн байсан бол тухайн хүн маань би 50 сая төгрөгийн зээл авах юм байна гэж ойлгоод хүсэлтээ өгөөд байдаг. Гэвч эдийн засагч нь судлаад үзэхээр тухайн иргэний чадамжийг 10-15 сая төгрөгөөр тогтоож, татгалзсан хариу өгдөг. Тиймээс иргэн, ААН–үүд тохирсон хэмжээндээ зээлийн хүсэлтүүдээ өгөх хэрэгтэй.
- Мөн нэг иргэн эсвэл ААН 3-4 банк руу зэрэг хүсэлтээ өгдөг. Өнөөдрийн байдлаар таван их наядын хүсэлт ирчихээд байна гэдэг нь нилээн хийдүүлсэн тоо байна гэж хараад байна.
- Нэг зээл хэдий хугацаанд гарч байгаа вэ? Энэ нь харьцангуй өөр өөр хугацаатай. Тухайн эдийн засагчийн ур чадвар, банкны потенциал, харилцагчаа таньж мэдэх үйл явцуудаас шалтгаална. Дунджаар бүх материалуудаа бүрдүүлээд өгөхөд долоо хоногийн дотор шийдэгдэж байна.
- ЖДҮ сангийн төсөв нь жилд дунджаар 100 орчим тэрбумтай. 50 орчим тэрбумыг ЖДҮ эрхлэгчдээ олгодог. Гэтэл яг үүнтэй адил процессоор яг энэ хямралын үед банкууд жигд хүчээр ажиллаж жилд 50–60 тэрбум гаргах потенциалтай энэ системийг хагас жилийн дотор нэг их наяд төгрөгийг зах зээл рүү нийлүүлж байна гэсэн үг. Үүний ард 12 мянган зээлдэгч санхүүжилтээ авчихсан байгаа.
- Сайны хажуугаар саар гэгчээр ёс бус шаардлага тавин ойлголцол үүсэх асуудлууд гарна. Үүнийг шийдэхийн тулд Төв банкны хяналт шалгалтын газрынхан гомдол авах утас хүртэл ажиллуулж байна.
Барьцаа хөрөнгөгүй ААН-үүд зээл хэрхэн авах вэ?
- Зээлийн батлан даалтын сан нь ажлын байрыг дэмжих зээлийн томоохон бүрэлдэхүүн хэсэг болж байгаа. Харамсалтай нь ААН-үүд, байгууллагууд сайн мэдэхгүйгээс зээлийн батлан даалтын сайн ажиллахгүй байна.
Дээр нь зээлийн батлан даалтын сангийнхан барьцаа дутагдалтай иргэд манайхаар ирж үйлчлүүлээч ээ гэх сурталчилгааг явуулж байгаа ч энэ нь хөрсөн дээрээ бууж өгөхгүй байна.
Ковидын үед зээл чанаргүйдсэнтэй холбоотой тайлбар хийхэд:
- Төв банкан дээр Хар жагсаалт гэж зүйл үүсдэггүй. Чанаргүй зээлдэгч нарын бүртгэл явагддаг. Үүнийг хуулиараа зургаан жилийн дотор хасалт хийхгүй хөшиг татдаг болох ийм зохицуулалттай. Ковидтой холбогдуулан бид банкнуудыг ангилал хийлгэдэггүй болсон, зээлүүдийг хойшлуулсан. Аливаа шимтгэлүүдийг тэглэсэн. Үүнтэй холбогдуулан хийсэн судалгаанд өмнөх жилүүдийг бодвол сүүлийн хоёр жилд бараг 90 орчим хувь зээлийн мэдээллийн сан руу дата нийлүүлдэг нийлүүлэлт огцом буурсан.Олон улсын практикийг үндэслээд энэ оны долоодугаар сар хүртэл хөнгөлөлт чөлөөлөлтийг тавьж өгсөн байгаа.
- Арван их наядын төлөвлөгөө маань 50 гаруй төрөлд хуваагдаж байгаа. Үүний нэгээхэн хэсэг нь 3 их наядын зээл байгаа. Гурван хувийн зээл болон репо санхүүжилт нь хоёр тусдаа асуудал. Гурван хувийн зээлтэй холбоотой асуудлаар төв банк ямар ч мөнгө гаргаагүй. Банкууд өөрсдийн эрсдэлийг харж төв банкны үнэт цаас руу мөнгөө хийгээд байна гэж ойлгоод байна. Энэ нь нэг талдаа худалдан авалтууд багасчихсан, цалин нь буусан төрийн албан хаагчид орон сууцныхаа зээлийг хойшлуулчихсан тохиолдолд мөнгөө хадгаламж руугаа хийгээд байгаа юм. Энэ нь банкны актив өснө гэсэн үг. Өөрөөр хэлбэл төв банкны үнэт цаасны өсөлтөд нөлөөлж байгаа.
- Жижиг чулуугаар том чулууг түлхэхтэй адил төсвөөс нэг жилийн дотор 27 тэрбум, 4 жилдээ ойролцоогоор 140 орчим тэрбумын зардлыг гаргаад зөрүүлээд 2-3 их наядыг банкнуудаас түлхэж гаргана гэсэн үг. Гаргахдаа тэр мөнгө харилцагчдад 3 хувийн зээлтэй очно гэхээр аль аль талдаа ашигтай болж байгаа биз.
- Репо санхүүжилт нь банкуудын сайн активыг барьцаалан зөрүүлээд түүнд нь дүйцүүлж санхүүжилт гаргаж байна гэсэн үг.
- Ажлын байрыг дэмжих зээлийн санхүүжилтийн 70 хувь нь шинэ зээлэнд, харин 30 хувь нь зээлийг хувиргаж болно.
- Репо зээлийн 70 хувь нь хувиргаж болно. Харин 30 хувь нь шинэ зээлэнд гарч байгаа юм. тэгэхээр гадагшаа экспорт нь чиглэсэн, импортыг орлосон уул уурхайн бус үйлдвэрүүдрүүгээ анхааръя гэдэг үүднээс зээлээ сольж болох боломжийг бий болгож байгаа юм.
- 2021 оны эхний улирал 1.8 тэрбум доллартай экспорт байна. Харин импорт нь 1.5 тэрбум доллар. Энэ зөрүүгээр бидний ашигтай байгаа байдал харагдаж байна. Монгол банк 5 тэрбум долларын валютын нөөцтэй болчихлоо. Энэ нь 12 сарын импортын хэрэглээтэй тэнцэхүйц хэмжээнийх. Ялангуяа бодит байгууллагын зөвлөмжийг биелүүлээд маш нөөцтэй болж байна гэсэн үг.
2021 оны эхний улиралд инфляци 5.6 хувийн өсөлттэй гарлаа. Инфялци өсөөд байвал төв банк бодлогын хүүгээ өсгөх үү?
Холбогдох тохиргоог тухайн үед нь хийнэ. Төв банкны удирдлагын хувьд хамаагүй мэдэгдэл хийх нь зүй бус асуудал. Гэсэн ч бид эерэг байдлыг хүлээж байна.