Бизнес өрөг нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Монголоос олон улсын хөрөнгийн бирж дээр гарч, хөрөнгө оруулалт татаж байсан “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл оролцлоо.
-Та 18 жил "МСS групп"-д ажиллаж байгаа. “Энержи ресурс” гэхээр та л санаанд ордог. МSС-д орох хүртлээ хаана, ямар ажил хийж байсан бэ. Гадаадад олон жил ажиллаж байсан гэж дуулсан?
-Миний хувьд 1990 онд арван жилийн сургуулиа төгсөөд Чехословак улсын Братислов хотод суралцах боломж олдсон. 1991-1996 онд суралцан магистраа хамаалж, багшийнхаа зөвлөснөөр докторын зэргээ үргэлжлүүлэн хамгаалаад, хажуугаар нь сургуульдаа багшилсан. 2000 онд Германы Кёльны их сургуульд урилгаар ажилласан. Залуу эрдэм шинжилгээний ажилтнуудыг санхүүжүүлж Германы их, дээд сургуулиудад эрдэм шинжилгээний ажил хийх боломж олгодог Германы Засгийн газрын "Humboldt" сан байдаг. Тэр сангийн тэтгэлгээр Колены их, сургуульд органик химийн мэргэжлээрээ судалгааны ажилтнаар ажиллаж байсан.
2003 онд Монголдоо сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэхээр ажиллаад үзье гээд ирсэн. Бараг тохиолдлоор МSC компанид ажилд ороод түүнээс хойш 18 жил ажиллаж байна. Анх MCS Coca Cola компанид чанарын албаны дарга, менежерээр ажиллаж эхэлсэн. 2005 онд Спирт бал бурам компанийн Улаанбаатар салбарыг хариуцсан захирлаар ажилласан. 2006 онд MCS Heineken хамтарсан хөрөнгө оруулалттай Tiger шар айрагны үйлдвэр байгуулж байхад тэнд ажиллаж байв. 2008 оноос “Энержи Ресурс” гүйцэтгэх захирлаар томилогдоод 13 дахь жилдээ ажиллаж байна.
– Эрдэм шинжилгээний ажилтан, академик мэргэжлийн хүн болох байсан ч Монголдоо ирээд бизнесийн байгууллагат аижллаж карьерийн эрс шинэчлэл хийсэн юм байна шүү дээ. Судалгааны чиглэлээрээ ажиллах боломж энд ховор болоод тийм сонголт хийсэн үү?
-Тухайд үед Монголд эрдэм шинжигээний ажил хийх боломж бүрдээгүй, байхгүй ч байсан. Сурч явсаар нас 30 гарч академик эрдэм шинжилгээний ажил хийж явсан. Өмнө нь ажиллаж байсан их сургууль дээр профессороо хий, үргэлжлүүлээд ажиллаж болно гэсэн саналууд ч ирж байсан. Гэхдээ хувь хүний хувьд би Монгол хүн Монголдоо очоод ажиллаха ёстой гэсэн эргэлтийн цэг дээр ирсэн. Одоо буцахгүй бол гадаадад үлдээд насаараа эрдэм шинжилгээний ажлаа хийгээд, багшлаад профессор болох уу. Эсвэл өөр зүйл туршиж үзэн Монголдоо ажиллах уу гэж бодож яваад ядаж нэг жил ч гэсэн Монголдоо ажиллаад үзье гээд ирж байсан. Хэрвээ бүтэхгүй буцаад Европт очоод ажиллана даа гээд. Тэгж шийдээд ирж байсан ч одоог хүртэл ингээд ажиллаж байна.
-Европт хэдэн жил болсон бэ?
1990 оноос хойш 13 жил болсон.
-Та их сайн багш байсан болоод олон газраас санал ирж байсан байх? Мөн судалгааны ажлууд тань ч нөлөөлсөн болов уу?
-Судалгааны ажлууд их үр дүнтэй байсан. 30 нас хүрээгүй эрдэм шинжилгээний ажилтан гэхэд бараг 30 гаруй нийтлэлийг дандаа өндөр зэрэглэлийн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлүүлсэн. Тэр нь бусад судлаачдаас хүлээж авч байгааг хэмждэг эшлэл татсан байдал гэх мэтийг шалгахад 12 индекстэй гэхээр Монголд тийм эрдэм шинжилгээний ажилтан одоо ч ховор байх.
-Тэр үед ямар сэдвээр дагнан судалгаагаа хийдэг байсан бэ?
-Илүү нарийн органик органик бус нэгдлийн хоорондын урвалын суурь судалгааг хийдэг. Түүндээ үндэслээд бусад эрүүл мэнд, эмийн үйлдвэрлэлийн салбар руу яаж ашиглах болох гэх мэт судалгаанд оролцоод явсан.
-Таны өмнө нь хийж байсан суурь эрдэм шинжилгээний ажлууд бизнест тань яаж хэрэг болж байна?
– Маш их хэрэг болдог. Наад зах нь эрдэм шинжилгээний ажил хийхээр хүн нэгдүгээрт эрдэм шинжилгээний ажил бодит фактад итгэдэг болно. Түүнээс биш хүний үгээр хийсвэр намираад байх боломжгүй. Нөгөө талаас дата анализ хийж сурна. Дүн шинжилгээ хийгээд гарсан үр дүн дээр нь дүгнэлтээ хийх эрдэм шинжилгээний арга барил нь миний хувьд бизнест маш их хэрэглэж байгаа дадал. Бизнес ч гэсэн адилхан. Маш их дата цуглуулна. Түүнийгээ зөв хараад, үр дүнг ялган анализ хийн түүнд суурилсан шийдвэр гаргадаг.
– Энержи ресурс компани байгуулагдаад тавхан жилийн дараа Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр гарч нээлттэй компани болсон. Олон улсаас хөрөнө оруулалт татсан Монголын анхны компаниудын нэг. Тэр процесс яаж явагдаж байсан бэ?
– Уул уурхайн төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт татах бол хамгийн том асуудал. Олборлолт борлуулалт тээвэрлэлт маш их хөрөнгө зарцуулдаг. Гол үндсэн чиглэл нь зөвхөн үйл ажиллагаа эхлүүлэхээс гадна тэр үйл ажиллагаа хөрөнгө оруулалтыг яаж санхүүжүүлэх вэ гэдэг нь нэлээн том чухал ажил байсан.Манай компани 2008 онд анх үйл ажиллагаагаа эхлүүлээд 2009 оны дөрвөн сард уурхайг улсын онцгой комисст хүлээлгэж өгөөд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тэрний хажуугаар санхүүжилтэй босгохдоо мэдээж нэг өдрийн дотор бирж дээр бүртгүүлээгүй. Шат дараалалтай хөрөнгө оруулалтуудаа босгож байсан.
Эхний ээлжинд дотоодын том компаниуд Шунхлай групп, Моннис, Петровис зэрэг компаниудаас хөрөнгө босгож Монголын хувийн хэвшлийн оролцоотой компани байгуулсан. Хөрөнгө оруулалтын хэмжээ өсөх тусам гадаадын эхний хөрөнгө оруулалтыг Европын хөгжлийн сэргээн босголт банкнаас татаж байсан. Мөн анхны төслийн санхүүжүүлэлтээ EBRD гээс авч байсан. үргэлжүүлээд 2010 оны 10сард Хонгконгийн хөрөнгийн бирж дээр гаргаж байсан. Хөрөнгө оруулалтын бүх хувилбаруудыг шат дараалалтайгаар хэрэгжүүлээд явсан гэсэн үг.
-ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН НЭГ ОНЦЛОГ НЬ МАРКЕТИНГ МАШ ХЯЗГААРЛАГДМАЛ БАЙДАГ-
-Тухайн үед хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт босгож байсан бэ?
-Яг IPO үнэлгээ тухайн үед явагдаад яг босгож байсан мөнгөн дүн компанийн хувьд 600 сая долларын хөрөнгийг гадаадын санхүүгийн зах зээлээс босгоод Монгол руу татаж оруулж байсан.
Ярилцлагын үргэлжлэлийг нэвтрүүлгээс үзнэ үү.