Спутник V вакцины хоёрдугаар тун ОХУ-аас хэзээ орж ирэх нь тодорхой болсны дараа хэрэглэж эхэлнэ гэдгийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэллээ. Тэрбээр "Эрүүл мэндийн яам, Засгийн газраас хувийн хэвшлүүдэд вакцин оруулж ирэх зөвшөөрлийг олгосон. Энэ хүрээнд хувийн хэвшлийнхэн тодорхой тооны Спутник V вакцин оруулж ирээд иргэдийг дархлаажуулж байгаа.
Хамгийн сүүлд манай улсад 40,000 тун Спутник V вакцин орж ирсэн. Үүнээс 20,000 тун нь улсын мэдлийн вакцин юм. Тухайн 20,000 тун Cпутник V вакцин одоогоор хэрэглээнд ороогүй бөгөөд ямар иргэдэд хэрэглэх талаар бид удахгүй мэдээлнэ. Хамгийн гол нь коронавирусийн эсрэг вакцин заавал давтан тун хэрэглэж буй. Тиймээс бид хэзээ ОХУ-аас давтан тунг авах бололцоотой болно, түүний дараа хэрэглээнд оруулахгүй бол вакцины тун хоорондын зайд асуудал гарна. Иргэдийн хувьд заавал Спутник V тариулна гэж туйлшрахгүйгээр байгаа вакциндаа хамрагдах бүрэн боломж бий" хэмээн ярив.