Өрөг хэлэлцүүлэг энэ удаад “Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэж чадаж байгаа юу?” сэдвээр өрнөлөө.
Ажлын байрны бэлгийн дарамтыг 2017 оноос ГЭМТ ХЭРЭГ БИШ гэж үзсэн нь дарамтлагч нарыг өөгшүүлж байна уу?
Сүүлийн 2 жилийн хугацаанд ХЭҮК-т ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой долоон гомдол ирсэн нь гомдол гаргагчид хаана хандахаа мэдэхгүй байна уу, гомдол гаргаад “дорвитой” шийддэггүйтэй холбоотой юу? зэрэг агуулгын хүрээнд ярилцсан хэлэлцүүлгийн онцлох эшлэлээс хүргэж байна.
Зочноор:
- Хүний эрхийн шинжээч Б.Болорсайхан
- Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Оюунгэрэл
- Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул
- Хүний эрхийн шинжээч Б.Болорсайхан
Х.МӨНХЗУЛ: ХЭҮК-Т 2020 ОНД ТАВАН ГОМДОЛ ИРСЭН
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул
ХЭҮК-т ажлын байрны бэлгийн дарамтын талаар 2021 онд хоёр, 2020 онд долоо нийт 9 гомдол ирсэн.
ХЭҮК-т ирж байгаа өргөдөл гомдол яагаад ийм бага байгаа шалтгаан олон байдаг.
Нэгдүгээрт хүмүүс ажлын байрны бэлгийн дарамтын талаар ойлголт мэдлэг хангалтгүй байгаа. Хаана хандахаа мэдэхгүй, эрх зүйн орчин төдийлөн хохирогчдод ээлтэй биш байна. Хохирогчийн нууцлалыг хадгалах, хохирогчийг буруутгах гэх мэт маш олон шалтгаан байна. ХЭҮК энэ өргөдөл гомдол хүлээж аваад шалгах ажиллагаа явуулж, холбогдох байгууллага дээр нь очиж хяналт шалгалт хийдэг. Хяналт шалгалтын хүрээнд санал асуулга, тайлбар авч, ганцаарчлан болон бүлгийн ярилцлага аваад, өөр нотлох баримт цуглуулаад шалгах ажиллагаа явуулна.
Хоёрдугаарт жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд байгууллага бүр хөдөлмөрийн дотоод журамд ажлын байрны бэлгийн дарамтыг хориглосон байх ёстой. Мөн ажлын байранд бэлгийн дарамтын талаар сургалт тогтмол явуулах ёстой.
2020 онд ирсэн гомдлыг шийдвэрлэж ХЭҮК-гишүүний шаардлага хүргүүлсэн байгаа.
Хуулиар бол ХЭҮК гомдол шалгах хугацаа 30 хоног байдаг. Бид аль болох түргэн шуурхай шийдвэрлэхийг зорьдог.
- Мэдээж хоёр хүний асуудал тул нотлох баримт олоход хэцүү. Манай Монголын эрх зүйн орчин нотлох баримт шаардаад байдаг бусад цагдаагийн байгууллага гэх мэт илүүтэй нотлох баримт шаарддаг.
- ХЭҮК бидний зүгээс хохирогчоос нотлох баримт шаарддаг энэ тогтолцоог өөрчлөх, хүчирхийлэл үйлдэгч өөрөө гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ нотлох баримт бүрдүүлж өгөх. Энэ эрх зүйн зохицуулалтыг хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад ажлын байрны бэлгийн дарамтын нотолгоо бүрдүүлэх асуудлыг тусгаж өгсөн байгаа.
MeToo хөдөлгөөн эхэлснээс хойш гомдол ирээгүй.
- Зөрчлийн хуулиараа ажлын байрны бэлгийн дарамтыг цагдаагийн байгууллага шалгадаг. Хэрвээ цагдаагийн байгууллага шалгачихсан бол ХЭҮК өргөдөл гомдол хүлээж авах боломжтой.