Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Монгол Улсад коронавирусийн халдварт цар тахлын тохиолдол сүүлийн өдрүүдэд 200-аас дээш тоогоор нэмэгдэж байна. Харин өнөөдөр улсын хэмжээнд 437 тохиолдол батлагдсан нь халдварын тохиолдол анх бүртгэгдсэнээс хойших хамшгийн өндөр үзүүлэлт боллоо.
Энэхүү нөхцөл байдлын улмаар УОК өнөөдөр 14:00 цагаас хуралдахаар болжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн үеэр "Өнөөдөр Засгийн газрын зарим гишүүн, Улсын Онцгой комисс болон нийлслэлийн удирдлагууд хамтарсан хурал хийж, нөхцөл байдлыг дахин үнэлнэ. Хөл хорио тавихгүй байхын төлөө эцсийн мөч хүртэл Засгийн газар зогсоно" гэж хэлсэн юм.