"Өрөг хэлэлцүүлэг” энэ удаа Ардчилсан намын даргын цахим сонгуульд нэр дэвшигчдийн дунд халз мэтгэлцээн өрнүүллээ.
- Ардчилсан намд институцийн соёл төлөвшөөгүй нь сайн лидергүйнх гэдэгтэй санал нийлэх үү?
- Ардчилсан намын даргын сонгуульд 35 сая төгрөг байршуулж нэр дэвшиж байгаа тэд 2020 онд ХАОАТ-т хэдэн төгрөг төлсөн бэ?
- С.Эрдэнийн тодотголтой АН, Ц.Тувааны тодотголтой АН гэсэн хоёр хагарлаа яаж шийдэх вэ?
- Сонгогдоод намын дарга болсны дараа хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн баталгаа байна уу? зэрэг асуултуудад хариулт авлаа.
АН-ын даргын цахим сонгуульд нэр дэвшигчид:
- Нэр дэвшигч Ц.Оюунгэрэл
- Нэр дэвшигч Ч.Өнөрбаяр
- Нэр дэвшигч Л.Гүндалай
- Нэр дэвшигч Ц.Уртнасан
Онцлох эшлэл
Ц.ОЮУНГЭРЭЛ: ЭНЭ СОНГУУЛЬ МАРГААНТАЙ БОЛБОЛ ДАХИЖ БҮРТГҮҮЛЭХ СОНГУУЛЬ ГЭЖ БАЙХГҮЙ
-
Миний хувьд нөгөө талын сонгуульд бүртгүүлж үзсэн. Тэнд бүртгүүлээд явж байхад 93 сая төгрөг шинээр Хас банканд нээсэн дансанд тушаа гээд дансны дугаар явуулсан. Дансан дээр нь дарж байгаа тамга нь нэгдүгээр сарын 11-нд хүчингүй гээд “Өдрийн сонин” дээр зарласан тамга байсан. Би хүчингүй, дөнгөж өнөөдөр нээсэн данс руу олон түмний надад хандивласан 93 сая төгрөг хийж чадахгүй.
Ингээд би хуулийн дагуу явдаг газар бүртгүүлсэн. Миний хувьд 7 сарын 7-нд, 3 дугаар сарын 4, 3 дугаар сарын 19-нд гэж гурав бүртгүүлж байж энэ сорилд орж байна.
Энэ сонгууль дахиад маргаантай болох юм бол дахиж бүртгүүлэх сонгууль гэж байхгүй. Тэгэхээр миний хувьд эцсийн цэг дээрээ ирсэн.
Сонгогч, ардчилсан намын гишүүн бүр саналаа өгвөл намын дээд шүүхэд бүртгүүлэх асуудал дүрмийн дагуу явах болно.
Энэ сонгууль 35 сая төгрөг байршуулахыг шаардсан. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд 97 сая төгрөг 820 хүнээс босгосон байсан. Түүнээс 35 сая төгрөг одоо энэ оролцож байгаа сонгуульд төлөөд илүү гарсан 60 гаруй сая төгрөгөө буцаалт хийж байгаа.
Ардчилсан нам 31 жилийн хугацаанд юу хийж амжив гэхээр ерөөсөө л Монгол улсын хэмжээний үндэсний нам болж чадсан. Үнэндээ 30 жилийн хугацаанд салаа мөчир болгонд ардчилсан намтай явна гэдэг асар том хөдөлмөр.
Одоо дараагийн шат нь институцийн соёлоо хөгжүүлэх. Соёлыг өдөр тутмын ажлын арга барилаар төлөвшүүлдэг. Хэрэв ардчилсан соёлгүй, төсвийн соёлгүй хүн удирдвал нам замбараагүй хэвээрээ л байна.
– Ковидын үед хүний эрхийн зөрчил маш их гарсан. Ардчилсан индексээрээ ч бид ухарлаа. Энэ бүхэн ковидын үед эрх барьсан Засгийн газрын буруу. Сангийн яам төсвөө хийж чадаагүй, салбар яамд эдийн засгаа эргэлтэд оруулах төлөвлөгөө гаргаж чадаагүй. Уул уурхайн салбар хамгийн их хөрөнгөтэй салбар хэдий ч Уул уурхайн сайд нь хэдэн хүнийг хэдэнд вакцинжуулчихсан байна гэсэн төлөвлөгөөгүй л сууж байна. Төрөөс цалин аваад ширээний ард зүгээр сууж байна гэсэн үг. Энэ ажлаа хийгээгүй байдлаас болоод иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа. Тиймээс зайлшгүй хариуцлага тооцох шаардлагатай.
- Гол ажлыг хийж байгаа хүн нь эмч нар. Эмч, цагдаа гүйцэтгэх ажилтан хийж чадаад байгаа юм. Ковидын үед өөр орнуудтай харьцуулахад ичмээр л ажиллаа.
- Манайд шударга бусын хонгил хөгжөөд байна. Төрд ажиллаж байж тэрбумтан болоод байгаа хүмүүс тэр хонгилын хүмүүс. Энэ хонгил мөнгөөр үүсдэг. Хоёр, гурван хүн нийлж суугаад хоол идээд хонгил үүсэхгүй. Мөнгөн шилжүүлгээр хонгил үүсдэг. Асуудал хайя гэвэл мөнгийг дага гэдэг.
-
Энэ нь хэн нэгний хорлох гэхээсээ илүү сүүдрийн эдийн засаг яваад байна. Энэ хонгил үгүй болохгүйгээр шударга бус зүйл үгүй болохгүй.
- Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан намд ямар нөлөөтэй ажилладаг эсэхийг мэдэхгүй. Сүүлийн үед намын ажилд оролцож байгааг нь үнэхээр санахгүй байна. Ерөнхийлөгч байхдаа Ерөнхийлөгч хүн намыг ажилд оролцох ёсгүй. Тэр тусмаа найман жил төрийн тэргүүн байсан хүн бүр дэмий гэж бодож байна.
Ардчиллын хамгийн том эрх мэдэл сонгогчдод байдаг. Манай намын хувьд хамгийн том эрх мэдэлтэй нь жирийн гишүүд байгаа. Манай намын гишүүд хүссэн сонгуульдаа саналаа өгөх эрхтэй.
Л.ГҮНДАЛАЙ: АН-ЫН ШИНЭ ДАРГА ДАРААГИЙН СОНГУУЛЬД ЯЛУУЛАХ, БЭХЖҮҮЛЭХ ХҮН БАЙХ ЁСТОЙ
– Намын хуулийн дагуу энэ сонгууль болж байгаа. Энэ цар тахалтай холбоотой цахим сонгууль явуулж байгаа. Үүнийг би хууль ёсны гэж үзэж байна.
Сонгууль болоход янз бүрийн будлиан их гарч магадгүй гэж би их санаа зовж байна.
Мөнгөөр худалдаж авах, эсвэл бөөндөө хүний өмнөөс санал өгөх ийм зүйл болж магадгүй гэж би хувьдаа хардаж байгаа.
Би гишүүд, дэмжигч нараа хоёр сонгуулийн хоёуланд нь оролцоосой гэж байгаа юм. Нөгөө талаас цахим сонгуулийг хууль бус буруу гээд байна. Энэ нь буруу шүү. Бид нөгөө талдаа саналаа битгий өг гэж хэлэхгүй. Санал өгөх нь яагаад чухал вэ гэхээр Ардчилсан намын даргыг сонгох гээд байгаа юм биш ээ. Дарга болоход амархан байж магадгүй гэхдээ үүрэг хариуцлага өндөр. Дараагийн сонгуулийн ялалт нь маш чухал. Мөн олон бүлэгт хуваагдсан энэ байдлыг нэгтгээд аваад явна гэдэг тийм ч амархан биш.
Хоёр зүйлд тэнцэх намын дарга гараасай.
- Нэгдүгээрт хоёр бүлэгт хуваагдсан хүмүүсийг нэгтгээд авч чаддаг,
- Хоёрдугаарт дараа дараагийн сонгуульд хүмүүсийг уриалж чаддаг байгаасай гэж хүсэж байна.
Энэ хуваагдал олон жилийн өмнөөс эхлэлтэй. Миний мэдэхийн 2000 оноос олон нам орж ирээд 2000 оны 12 сарын 6-наас эхлээд нам байгуулагдаж байхад хагарал эхэлсэн. Тэгэхэд би бие дааж УИХ-ын гишүүн болчхоод алинд нь орохоо мэдээгүй. Тийм юм байгааг ч мэдээгүй. Тэгээд энэ нэг гишүүнээр ороод дэд даргаар ажиллаад ялалтад хүргээд явж байсан. Сүүлдээ сонгууль болохоор л олон бүлэг болоод нөгөө үндэсний зөвлөлийн хурал гэхээр л тэнд 30, 50, 20 хүн тус тусдаа даргатай болоод байсан. Би түүнийг нь их гайхаад юу болоод байна гээд.
Би ардчилсан намд гишүүнээр ажиллаж гавьяа байгуулсан хүн.
- Дээрх боссууд нь хаанаас юм их хөрөнгөтэй болсон. Сүүлдээ бараг бие биенээ алах нь холгүй болсон. Тэгээд бие биенээ барьж шоронд хийх хүртлээ өргөн болж байгаа.
- Энэ хагарлыг би дотор нь амссан. Бүлгүүдийн тэмцлийн эсрэг байдаг учраас би Ардчилсан намын аль ч бүлэгт ордоггүй.
Энэ сонгууль миний хувьд маш хүнд сонгууль болж байна. Тиймээс Ардчилсан намын бүлгийг үгүй болгох хэрэгтэй гэж үзвэл яг над шиг бүлэггүй хүн хэрэгтэй.
- Ковидоос болж хүмүүс орлогогүй боллоо. Олон бизнес эрхлэгчийн амьжиргаа тасалдсан. Ковидын эсрэг хийж байгаа арга хэмжээ эрүүл мэнд, эдийн засгийн талаасаа маш буруу гэдгийн хурц тодоор шүүмжилж байсан хүний нэг нь би.
- Гадаадад 50-60 мянган Монгол хүн гацаад байхад улс нь хилээ хаасан. Төр ийм хямралын үед харгис байж болохгүй.
- Ковидын үед төрийн авч байгаа арга хэмжээ ерөөсөө л бизнес болж байна. 22-ын товчоон дээр хүний амь хохироход огцроогүй Засгийн газар таавчиг өмссөн хүүхнээс болоод огцорсон. Хариуцлагаа хэзээ үүрдэг байх нь тодорхой байх ёстой.
- Гурван сая иргэдийн нэг сая нь хүүхэд учраас вакцинд хамрагдахгүй. Хоёрхон сая хүнээ одоо болтол вакцинжуулж чадаагүй, тусламж хүлээж суугаа нь эмгэнэл.
- Би УИХ-д байхдаа сөрөг хүчний үүргээ маш сайн гүйцэтгэсэн гэж боддог. МАН -ын 72 гишүүний өөдөөс ганцаараа зогсож байгаад гурван удаа чуулганы нээлтийг тасалдуулаад тараагаад эсэргүүцлээ илэрхийлээд тэмцдэг байсан. Тэр үед Н.Энхбаяр жинхэнэ хаан шиг байсан. Тэр хүнийг байранд нь тавьсан хүн би. Дараа нь мөн ч их хэлмэгдсэн дээ.
Хүүхдийн мөнгө гээд миний санаачилсан зүйлс олон гэдгийг ард түмэн мэдэж байгаа.
- Одоо Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ их муу биелүүлж байна. Үг хэлэхээс өөр зүйл алга.
Ц.УРТНАСАН: ЭМ-ИЙН ДААТГАЛЫН САНД БАЙГАА МӨНГӨӨ АШИГЛАЖ ВАКЦИНЖУУЛАЛТЫГ ЭРТ ЭХЛЭХ БОЛОМЖ БАЙСАН
- Бид Ардчилсан намын үндсэн дүрмийн дагуу ардчилсан намын дотоод сонгуульд оролцож байгаа. Манай намын дүрмийн дагуу сонгох гишүүдийг дотоод сонгуулийн хороо явуулдаг. Дүрмийн дагуу санал хураалт, нэр дэвшилт, дүн гарах бүх үе шатыг сонгуулийн ерөнхий хороо зохион байгуулдаг.
- Энэ удаагийн намын дарга сонгох цахим сонгуулийг баталгаатай гэж үзээд итгэж найдаж байгаа болохоор бид нэрээ дэвшүүлж байна. Бид дотоод сонгуулийн үйл ажиллагаанд итгэж байгаа.
-
30 жилийн өмнө ардчиллыг амжилттай хийсэн. Харин ардчиллын дараах ололтоо баталгаажуулах ажил 30 жил үргэлжилж байна.
- Институцийн соёлын хувьд дүрэм журмыг зохиож болдог юм байна. Хэчнээн сайхан дүрэм журам зохиолоо гээд энэ үйл хэргийн төлөө бүгд зогсож чадаагүй тохиолдолд зөрчилдөөнд хүрдгийг манай нам ойлгож байна.
-
Манай намд чадавх, хүний нөөц боломж байгаа. Харамсалтай нь хүний нөөцийнхөө чадварыг бид ашиглаж чадахгүй байгаа юм.
-
– Ардчилсан нам сайн лидергүй гэдэгтэй санал нийлэхгүй. Монгол улс төрчдөөр дутаагүй. Их хуралд 500 гаруй хүн, иргэдийн төлөөлөгчийн хуралд 20.000 гаруй хүн нэр дэвшиж байна. Хамгийн гол нь энэ хүмүүсийн эв нэгдлийг сахиулдаг зүйл үгүйлэгдэж байна.
- Би нийгмийн даатгалын салбарт 10 жил ажилласан. Нийгмийн даатгалын салбарын бүрэлдэхүүнд эрүүл мэндийн даатгалтай холбоотой сан байдаг. Эрүүл мэндийн даатгалын санд гурван сая байтугай иргэдийг иргэдийг вакцинжуулах мөнгө хангалттай байгаа. Эрүүл мэндийн сангаас төлбөрийг нь гаргаад вакцинаа эртхэн захиалсан бол өдийд вакцинжуулалт дуусаж байгаа. МАН-ын засгийн газруудад тийм сэтгэл алга.
- Улс төрийн байгууллага бол иргэдийн өмнө төр улсаа яаж авч явахыг тодорхойлдог байгууллага. Бодлого боловсруулахад институци учраас санхүүжилт нь ил тод байх ёстой.
Ч.ӨНӨРБАЯР: УИХ-ЫН ГИШҮҮДЭД ГЭМТ ХЭРЭГ ЯРИАД СУУХААС ӨӨР ХИЙХ АЖИЛ ИХ БАЙНА
– Хууль ёсны тамга, тэмдэг хаана байна бид тэр зарчмыг л барьж нэр дэвшсэн. Түүнээс хэн нэгэн хүнээс хамааралтай асуудал бол байхгүй. Цахим системд хяналтыг л нь оруулчих.
– Төрийн сонгууль хүртэл технологитойгоо хөл нийлүүлээд байхад нам үүнийг үгүйсгээд байх шаардлагагүй гэж бодож байна.
– Би намын хагарлыг эвлэрүүлэх хэмжээний хүн биш. Гэхдээ эвлэрүүлэх бодлого, зарчим хайж ажиллана.
– Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хамгийн хариуцлагатай сонгууль. Ардчилсан нам дотоод асуудлаа шийдэж сонгуульд ялалт байгуулах ёстой.
– Улстөрч шүүхээс хол байж чадахгүй байна. Засаг барьж байгаа хүмүүс нь шүүхийн асуудлыг ам булаалдан ярьж байна. Гол ажлаа хий ёстой.
Өнөөдөр МАН Монголын төр болсон байна
- Үүнийг эсрэг ажиллахын тулд Ардчилсан нам хүчтэй сөрөг хүчин байх ёстой.
- Хууль цаазаа бүгд дээдэлдэг болох хэрэгтэй.
УИХ-ын гишүүд хууль батлаад түүнийгээ өөрсдөө зөрчөөд байх юм. Өнгөрсөн жил үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гаргасан. Тэгээд тавдугаар сарын 29-нд У.Хүрэлсүхийн Засгийн газар дөрвөн сайдаа авч үлдэх ёстой байсан чинь 100 хувь давхар дээлтэйгээ Үндсэн хууль дээгүүр туучаад яваад өгсөн.
Сая 3 сарын 1-нээс шинэ хууль гарсан. Тэдний ярьж байгаагаар бол хорвоод хосгүй, дэлхийд байхгүй хууль хийсэн. Яг тэр хуулийн маргаашаас Ерөнхий сайдаас авахуулаад нулимаад эхэлсэн.
Хохирсон аж ахуй нэгжээ яаж татах юм гэсэн бодлого ярих бус гэмт хэрэг яриад суудаг хэдэн гишүүдтэй болсон. Ямар ч бодлого, шийдэл байхгүй төр засагтай болчихлоо.
Шударга ёс УИХ-ын чуулганы танхимаас, Засгийн газар төрийн биелэлтийг хариуцаж байдаг Ерөнхий сайдаас эхлэх ёстой.
- Эрх мэдэлд байгаа 62 гишүүн, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд өөрсдөөсөө үлгэрлэх хэрэгтэй. Үнэхээр хуулийг үл хүндэтгэж байгаа хүмүүсээ шалгаад гэм бурууг нь тогтоож хариуцлагаа үүрүүл. Тэгж байж . Монгол хууль цөөдөөгүй.
- Би ном орчуулж, редакторлаж гаргадаг ажилтай. 20 гаруй сонгодог зохиол гаргасан юм. Дэлхийн сонгодог зохиолыг орчуулж гаргах ажлыг 2014 оноос хойш хийж байна. Мөн намайг дэмждэг олон найз нөхөд байдаг. Тиймээс 35 сая төгрөгийг ийм байдлаар босгосон. Үүн дээр айж ичээд байх асуудал алга. Бид төрд ажиллаж байхдаа хөрөнгө орлогын мэдүүлэг жил болгон гаргаж өгч байсан.
Ардчилсан нам баруун төвтэй үзлээ баримталдаг, татвар төлөгчөө дэмжих тал дээр тууштай байх ёстой. Үүний тулд бид 2024 онд ялалт байгуулах хэрэгтэй.