ЭМЯ-наас коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагт 16 лабораторид 10049 хүнд PCR шинжилгээ хийхэд 210 шинэ тохиолдол илэрч, нийт халдварын тоо 5186 боллоо.
Өнөөдөр 129 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарч нийт эдгэсэн хүний тоо 3606 болж байна.
Халдвар шинээр илэрсэн 210 хүнээс 209 хүн дотоодод халдвар авч, дотоодын нийт халдвар 4652 болж байна.
Улаанбаатар хотод 206 тохиолдол шинээр илэрснээр нийт тохиолдлын тоо 4284 боллоо.
Хөвсгөлд 3 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Нэг тохиолдол нь Будапешт Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэнээс илэрсэн.
Халдвар илэрсэн 210 хүний 185 хүн нь ойрын хавьтал байсан бол 25 хүний халдварын эх уурхайг тодорхойлох ажил явагдаж байна.
Улаанбаатар хот тэр чигээрээ халдварын голомт болсон” гэлээ.