Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас вакцинжуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.
Гурав болон Дөрөвдүгээр сард Монгол Улсад ирэх вакцины төрөл болон хуваарь
- "Спутник V"- 300 мянган тун- Дөрөвдүгээр сарын эхээр
- "Синофарм"-900 мянган тун- Дөрөвдүгээр сарын 01, 15, 30
- "Пфайзер"- 25740 тун- Гуравдугаар сарын сүүлээр
- "Астразенека"- 97600 тун Дөрөвдүгээр сарын сүүлээр
Нийт 1 сая 600 мянган тун вакциныг Монгол Улс татан авахаар төлөвлөсөн. Нэг хүнд хоёр хүнээр тооцвол 800 мянган тун вакцин татаж авч Коронавирусийн голомт болсон Улаанбаатар хотын хүн амыг вакцинжуулах боломжтой юм.
Мөн вакцинжуулалтыг дараах зорилтот бүлгийн хүмүүсийг хамруулахаар төлөвлөжээ.
- Хариу, арга хэмжээний баг – 47136
- Үйл ажиллагаа нь тасралтгүй ажиллах салбарууд- 53327
- Худалдаа үйлчилгээний салбар-40000
- бүх шатны боловсролын ажилчид-45,300
- 50-64 нас хөгжлийн бэрхшээлтэй-189,372
- 65-аас дээш нас болон эрхтэн шилжүүлсэн иргэд-66.890
- 18-25 насны иргэд-143000
- 26-49 насны иргэд-558,000