ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэл өглөө. Гадаадаас ирэх иргэд 10 хоног тусгаарлагдах байранд, дөрөв хоног гэртээ тусгаарлагдах юм байна.
Тусгаарлалтын хоёр дахь болон найм дахь хоногуудад шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд 10 дахь хоногт нь гэрт нь гаргах аж.
Тусгай үүргийн нислэгийн талаар:
Хоёрдугаар сарын 26-ны өдөр БНСУ руу нислэг хийнэ. Анх энэ сард 4 нислэг төлөвлөж байсан бол энэ сард нийт 7 нислэг боллоо.
Гуравдугаар сард нийт 12 нислэг үйлдэнэ. Үүнээс Сөүл рүү 6 удаа хийх бөгөөд зөвхөн транзит нислэг хийнэ гэв. Учир нь Солонгос улсад халдвар авагсдын тоо их байгаа тул транзитаар ирэх иргэдээ Сөүлээс ирэх хүмүүстэй холихгүй байхаар болжээ.
Мөн Токио хот руу 3 удаагийн нислэг үйлдэх ба Японд байгаа оюутнуудыг авчрах юм. Түүнчлэн Казахстаны нийслэл Нур-Султан хот руу гуравдугаар сард нислэг үйлдэнэ гэлээ.