Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ барилга, хот байгуулалтын салбарынхантай өглөөний уулзалт зохион байгууллаа.
Тэрээр уулзалтыг нээн “Өглөөний ийм уулзалт хийх нь зүйтэй гэж бодож байгаа юм. Учир нь үдээс хойш даваа гарагт бүлгийн хуралтай, мягмар гарагт байнгын хороотой, лхагва гарагт Засгийн газрын хуралтай, пүрэв, баасанд чуулгантай амжихгүй байна. Мөн сайдууд бүгд хамрагдаж чадахгүй, хурлын дундуур хүмүүс гарч яваад эцэст нь үр дүнгүй тарах тохиолдол байдаг.
Тиймээс хувийн хэвшлийнхэнтэй, салбарынхантай уулзахад өглөөний цагийг ашиглах, ер нь өглөө эрт босдог, ажил хэрэгч байх соёл тогтоохыг хүсэж байна. Цаг тооцоод үзсэн хамгийн багадаа долоо хоногт гурван уулзалт хийх боломжтой юм билээ. Төрийн ордонд, олон хүн цугладаг хурлууд зүгээр нэг зөвлөмж гаргаад тарчихдаг. Тийм үр дүнгүй хурал биш, нэг хурал нэг шийдэл байдалтайгаар явах нь зүйтэй.
Дэлхий нийт үргэлж цар тахалтай байхгүй. Үүнийг даван туулна. Цар тахлын дараах үеийн эдийн засгийн төлөвлөгөөндөө одооноос орно.Залуучуудын хувьд байрны 30 хувийн урьдчилгаа хүнд байна. Улаанбаатар хотыг тойрсон 25 км-ын радиуст дэд бүтэц хийнэ. Хот газраа үнэтэй өгдөг тул барилга үнэтэй баригддаг” гэв.
Монголбазальт ХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Ариунболд "Сүүлийн 10 жилд барилга угсралт, бүтээн байгуулалтын салбарын хэмжээ 10.3 дахин нэмэгдсэн. Гэтэл боловсруулах үйлдвэрийн салбартаа эзлэх жин нь 2.5 хувиар буурсан. Үйлдвэрүүд ядаж жилийн 350 хоногт ажиллаж байж үнэ тогтвортой байдаг. Гэтэл үйлдвэрүүд дунджаар 100-150 хоног ажиллаж байна. Төр өөрөө том худалдан авагч. Монголоосоо авах боломжтой бүтээгдэхүүнүүдийг авалгүйгээр 600 орчим тэрбум төгрөгийн худалдан авалтыг гаднаас авсан. Энэ жил тендерийн хуульд өөрчлөлт оруулахыг хүсэж байна. Ихэнх үйлдвэр, компани өртэй байгаа"
"Тэсо пропертис" ХХК Гүйцэтгэх захирал П.Лхагвадорж “Барилгын санхүүжилт сэдвийг онцолж байна. Барилгын өртөгт эзэлдэг хувийн жингээрээ ганц том зүйл бол
2-3 жилийн дараа хамгийн эхний бүтээгдэхүүнээ гаргадаг. Барилгын салбарт байгаа дундаж 36-54 хувь байгаа. Барилгын өртөгт гол нөлөө үзүүлж байгаа зүйл бол зээлийн хүү. Монголбанкнаас зээлийн хүүг арваннэгдүгээр сарын эхээр 6 хувь болгож өөрчилсөн ч барилгын салбарт энэ нь нөлөөлөхгүй байна. Барилгын салбарт бага хүүтэй зээл олгооч ээ. Ялангуяа цар тахлын хувьд барилгын салбарын хүүн 6-аас бага болгооч ээ энэ хүү хангалтгүй байна.
Мяндас полимер арматур үйлдвэрлэгч "Сейф Арматур" ХХК-ийн захирал Дүүрэнбилэг “Барилгын материал бүтээгдэхүүн талаас танилцуулья. Манай компани мяндас, полимер, арматур үйлдвэрлэдэг. Энэ бүтээгдэхүүн монголд сүүлийн үед орж ирж байгаа бүтээгдэхүүн. Бид энэ жил үйлдвэрлэлийн шугамаа өргөтгөн хүчин чадлаа нэмэгдүүлж байна. Манайх бүтээгдэхүүн эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүний талаар манайд ойлголт сул байдаг. Яам тамгын газраас хүсэхэд энэ бүтээгдэхүүнийг архитекторын төлөвлөлтөд оруулж өгөөч ээ. Энэ бүтээгдэхүүн төмрөөс 4 орчим хувийн бага өртөгтэй тусдаг гээд маш олон давуу талтай. Эдийн засгийн хувьд ашигтай бүтээгдэхүүн байдаг. Барилгын материалын үндсэн өртгийг бууруулахад энэ бүтээгдэхүүн шууд нөлөөтэй. Бидний хүсэх хамгийн гол зүйл бол худалдан авалтын ажиллагаа. Энэ жил маш хүнд байна. Түүхий эд материалын суурь өртөг бүх орнуудад нэмэгдлээ. Тээврийн асуудал хүндэрлээ. Энэ бүхэн барилгын өртөгт шууд нөлөөлдөг. Энэ бүхнийг даван туулж бараа материалаа бага өртгөөр үйлдвэрлэхийг зорьж байна. Амины орон сууцны хөтөлбөрийг гэр хороолол руу чиглүүлэх хөтөлбөр барьж байна. Үүнд манай бүтээгдэхүүнийг оруулах тал дээр дэмжлэг болж ажиллаасай. Бусад орнуудад манай бүтээгдэхүүнийг ашиглаж байгаа туршлагууд бий.
МОНЦЕМЕНТ компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал н.Халиун “Бид зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлсэн 2016 оноос хойш тогтвортой үнийг барихаар ирсэн ч нэгдүгээрт түүхий эдийн үнэ жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Энэ жилийн хувьд түүхий эд болох нүүрсний үнэ 50 хувиар өссөн. Дээр нь төмрийн хүдэр экспортын үнэ жил ирэх тусам өсөж байна. Ам.доллараар авч байгаа түүхий эдийн үнэ өсөлттэй байна. Голлох түүхий эд дээр дэмжлэг болон ажиллах боломж байгаа болов уу. Олон аж ахуйн нэгж ханшийн алдагдалд орсон. Дээр нь хүү гээд ханшийн алдагдал цар тахлын үед бидэнд хүндээр тусаж байгаа учраас үүнд дэмжих бодлого барьж ажиллаач ээ гэж хүсэж байна.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Цахилгаан дулааны нөхцөл байдал ямар байна вэ. Эрчим хүчний өнөөгийн байдал амаргүй байгаа.
Цаашдаа бид томоохон бүтээн байгуулалтын ажилтай зэрэгцүүлэн цахилгаан дулаан, эрчим хүчний эх үүсвэр болоод шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, шинээр байгуулах ажлыг зэрэгцүүлээд хийгээд явах учиртай. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цахилгаан дулаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 18 шинэ эх үүсвэр барихаас нийслэлд 50 орчим хувь нь хийгдэнэ.
Засгийн газрын тогтоолын дагуу айл, өрх төрөөс даахаар болсон. Бид төлбөрийн чадвар хэрэглээний өсөлтийг тооцон 9 чиглэлийн аж ахуйн нэгжийг оруулаагүй. Үүний нэг нь барилгын салбар. Үүнийг бид өвлийн ачаалал өнгөрсний дараа дахин ярилцах боломжтой гэж үзэж байгаа.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар “Барилгын салбар улирлын чанартай явдаг. Үүнийг бид маш тодорхой дэмжих ёстой гэдэг байр суурьтай явдаг. Хөгжлийн өнгийг тодорхойлдог салбар бол барилгын салбар. Улаанбаатарт гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг өөрийнхөө хийх ажлын тэргүүн эгнээнд тавьсан. Хэд хэдэн байршилд орон сууцны хороолол барихаар
Хотын зүгээс хот төлөвлөлт, газар барилгын Ер нь үүнийг цэгцлэх ёстой. Газартай холбоотой асуудлыг маш сайн цэгцэлж байж
Хотын удирдлагууд үүнд хатуу арга хэмжээ авна. Улаанбаатар хотын ажлыг цогц шийдлээр явуулах ёстой. Ажлаа авснаас хойш гацаад байсан барилгын зөвшөөрлийг хурдасгах гэх мэт үүднээс шаардлага тавин 57 хоногийн процесстой ажлыг 14 хоногт багтаахаар болсон. Гэтэл зовлон гарч ирсэн. Нөгөө нүдэнд үзэгддэггүй хар гарууд юмыг нь өгсөн болохоор хурдан болсон гэх болсон. Үүнээс энэ хар гарыг хамтдаа шахья. Барилгын салбарыг хотын даргын хувьд би бүх талаас дэмжинэ. Үл үзэгдэгч хар гарууд юм нэхэж байвал надтай шууд уулзаж үүнийг шийдэх ёстой гэж бодож байна. Хоттой холбоотой олон асуудал байгаа. Хотоо мэддэг маш сайн салбарын сайдтай байгаадаа талархаж байгаа. Улаанбаатар хот орчин үеийн шийдэл бүхий хот болоосой гэж би бодож байгаа.
Залуусыг дэлхий хүн Улаанбаатарыг дэлхийн хот болохын тулд ногоон, шинэ технологиудыг ашигласан шилдэг барилгууд баригдах ёстой гэж төсөөлж байгаа. Ухаалаг, орлогод нийцсэн орон сууцтай болохыг та бид гар, сэтгэл нийцүүлэн ажиллана гэж харж байгаа.
НОСК, ТОСК-ын тухай ташаа ойлголтууд явдаг.
Хотын удирдлагууд иргэдийнхээ талд байх ёстой гэж боддог. Бид аж ахуйн нэгж, Засгийн газартай ойр ажиллах ёстой гэж боддог. Өмнө нь хот дээр очоод бүх зүйл гацдаг гэж ярьдаг байсан. Сая гурван сарын хугацаанд энэ бүхнийг нарийн харсан. Газар, хэлтсүүд хоорондоо уялдаа холбоогүй ажилладаг нь үнэн. Үүнийг бид богино хугацаанд засаж ажил цааш явна. Хүсэлтээ ирүүлж хамтарч ажиллах ямар бололцоо байна бид нээлттэй хаалганы бодлого барина.
Сангийн сайд Б.Жавхлан “Нийгмийн дундаж давхаргыг бий болгох гол хөшүүрэг бол орон сууцжуулах асуудал юм.
Бидний алсын том зорилготой нийцэж байгаа учраас энэ бодлогууд тал талаасаа нийцэж байгаа учраас Засгийн газрын анхны уулзалт та бүхэнтэй болж байгаа гэж хараарай. Ипотекийн зээл унаж босоод өнөөдрийг хүртэл явсан. Хамгийн гол нь энэ хөтөлбөр тогтвортой явах нь маш чухал. 2019 онд зогсон 2020 онд буцаж сэргэсэн. Энэ 4 жил ипотекийн зээл тогтвортой явна гэж та бүхэн ажлаа төлөвлөөрэй. Өнгөрсөн жил банкнаас олгож буй хамгийн өндөр зээлийн хэмжээ нь арванхоёрдугаар сард болсон буюу 95 тэрбум төгрөг гарсан. Жилд 32 мянган орон сууцны нэр шилжилт болдгийн 15 мянга нь шинэ орон сууцанд орж 10 мянга нь ипотекийн зээлээр гардаг. Ойрын хугацаанд урьдчилгаа 30 хувь тогтвортой явна. 60 тэрбумын сарын ипотекийн гаргалгаагаа үүнд барих хэрэгтэй. Зах зээлийн багтаамж, эрэлтээ харж байгаад цаашид ямар хэмжээнд нэмэх вэ гэдгээ харна. 60 метр кв хүртэлх байрны борлуулалт 14 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан.
30 хувь дээр цаашдаа төр аль болох төсвийн мөнгөөр үүнд оролцохгүй. МИК төвтэй схемээр явах нь зүйтэй юм. Бодлогын хүү маргааш нь үйлчилдэг зүйл биш. Үүнд эерэг нөлөөллүүд нь гараад эхэлсэн. Тэр хэмжээгээр зээлийн хүү буурах нааштай үзүүлэлт гарч байна. Барилгын салбарын асуудал ярихаар барилгын материал үйлдвэрлэлийнхэн цаана нь үлдчих гээд байдаг. Сүүлд гарсан судалгаагаар барилга угсралтын 50 гаруй хувийг дотооддын үйлдвэрлэлүүд хийж байна. Нааштай өөрчлөлтүүд барилгын салбарт гарч байгаа. Энэ 4 жил ипотекийн зээлийн бодлого тогтвортой явна гэдгийг хэлье.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга УИХ-ын гишүүн асан Ц.Нямдорж “Яаралтай ажлын хэсэг байгуулах хэрэгтэй юм байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулан хурдан ажилд нь оруулах хэрэгтэй гэж бодлоо. Газрын асуудал, эрчим хүчний шугам, дулааны шугамын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Ажлын хэсэг дээрээ та бүхэн салбарын бүх зовлонгоо ярь.
Үүнийг хэн мөнгийг нь гаргаж санхүүжүүлэх вэ гэдгийг шийдэх. Зураг байгаа юу, үүнийг гаргахад нэлээд хугацаа шаардана. Зургийн зардал асуухад тун жижиг мөнгө ярьж байсан шүү.
Салбарын дотоод зохицуулалт жаахан салангид байж магадгүй. Эцэст нь хэн юу хийх вэ гэдгээ шуурхай зохион байгуулах хэрэгтэй байна.
Төрийн байгууллагын шатанд байдаг бодитой дэмжлэг үзүүлэх эсэхээ чадна, үгүй бол үгүй гэж хэлж чаддаг байх хэрэгтэй. Хүнд суртлыг багасган ажлыг цэгцтэй хийдэг систем рүү шилжих хэрэгтэй. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
Өнөөдрийн өглөөний уулзалтыг хаан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрээр “Бид ерөнхийгөөс тодорхой руу явах цаг болсон. Би Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар хоёр ч удаа ажилласан. Төрийн ордонд болдог хурлууд зөвлөмж гараад дуусдаг. Өнөөдөр ч ажиглагдаж байна. Бид ихэнх зүйлээ ерөнхий ярьж байна. Тиймээс олон жижиг уулзалтууд зохион байгуулна.
Нэг уулзалт шийдэлтэй байна. Шийдлээ ярин шийдвэрээ гаргамаар байна.
Та бүхний хэлэхгүй авч үлдэж байгаа тэмүүллийг чинь мэдэж байна.
Нэгдүгээрт орон сууцжуулах бодлогыг Засгийн газар бүх талаар дэмжинэ. Бүх Засгийн газрын сайн явагдсан зүйлийг бид залгамжлан авч явна.
Залуус 1,2,3 шинээр хийгдэх төсөл. Үүнд ажлын хэсэг байгуулна. Үүнийг 5 сарын өмнөөс ярин бэлдсэн. Яармагт нэг газар байгаа. Ажлын хэсэг гаран 2 гаар 3 хувилбар бий. Үүнийг туршилтын хороолол болгож үзмээр байна. Метр квадрат нь ямар үнэтэй байх нь нэгдсэн журмаар явж компаниудыг урина. Үүнд төр үнээ санал болгож шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ. Бусад нь зах зээлийн журмаар явна. Ийм байдлаар 200 мянга орчим иргэдийг орон сууцжуулахыг оролдоно.
Ажлын хэсгийг Ц.Нямдорж даргаар ахлуулья гэж бодож урьсан. Ц.Нямдорж сайд сайн барилгачин хүн юм билээ. Хууль зүйн дотоод хэргийн салбарыг хамгийн сайн барилгаар шийдсэн. БХБ-ын сайд, Сангийн сайд нэг дэд дарга нь. Олон хүн байхаар ажлын хэсэг цуглахаа байдаг. Тэгээд манай өрөөнд уулзья. Болгоё гэвэл арга мундахгүй, болгохгүй гэвэл шалтаг мундахгүй гэж үг бий. У.Хүрэлсүх даргын хийж чадсан нэг ажил бол агаарын бохирдлыг бууруулах асуудал мөн. Утаа аймаар байсныг хүмүүс мартжээ. Үүнтэй адилхан орон сууцны асуудлыг бид шийдэх хэрэгтэй. Би хөдөөнөөс орж ирээд эхнэртэйгээ хотод 37 метр кв нэг өрөө байр аван түүний төлбөрийг төлж дуусаад ямар их сэтгэл ханамж авч байсныг мартаагүй.
Олон зүйл яриад хийхгүй байснаас цөөн зүйл ярин нэг зүйлийг хийе. Санхүүжилт сэргэнэ та бүхэнд үүнд итгэлтэй байгаарай. Эдийн засгийн царцаа арилахад түүхий эдийн үнэ сэргэх магадлалтай байгаа. Өнөөдөр бид сөрж гарах ёстой. Бид бэлтгэлээ хангах хэрэгтэй. Та бүхэн төлөвлөгөөтэй байх ёстой. Засгийн газар тодорхойгүй байдал руу хувийн хэвшлийнхнийг оруулж болохгүй. Өнөөдөр амаргүй нөхцөлд байгаа ч хувийн хэвшлийг тодорхойгүй байдалд оруулж болохгүй. Гэхдээ бүгдээрээ хамтын хүчээр үүнийг даван туулна” гэв.
Уулзалтад барилгын салбарын төлөөлөл 13 хүн үг хэлж санал бодлоо хуваалцлаа.
Ерөнхий сайдын барилгын салбар, баялаг бүтээгчидтэй хийсэн өнөөдөр өглөөний уулзалт хоёр цаг гаруй үргэлжиллээ.