Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
“Монголын их дээд сургуулиудын цахим хичээлийн төлбөрийг хөнгөлье” оюутнуудын хөдөлгөөний чиглүүлэгчдийн нэг Н.Баяраагаас цахим хичээлийн үр дүн болон, яагаад энэхүү хөдөлгөөнийг байгуулах болсон талаар тодрууллаа.
Бид цахимаар лекц семинараа хангалттай аваад явж байгаа. Хамгийн гол зүйл бол бид практик дээр шаардлагатай зүйлүүдийг авч чадахгүй байгаа. Энэ шийдвэрүүд цаг тулгуу гарсан болохоор, бидний хувьд өмнө нь ийм байдлаар хичээл орж үзээгүй болохоор оюутнууд энэ тал дээр бухимдалтай байгаа.
- Багш нар танхимаар хичээл орохдоо нэмэлт тайлбар өгөөд явдаг. ШУТИС-ийн хэмжээнд л гэхэд оюутны вебд зөвхөн материал оруулаад өгөхөөр бид тэр материалыг өөрсдөө л унших шаардлагатай болчхож байгаа юм. Тэгэхээр үүн дээр багшийн оролцоо байхгүй болж байгаа юм.
- Цахим хичээлийн хувьд сургуулийн зүгээс авч байгаа арга хэмжээнд оюутнуудын дунд ялгаварлан гадуурхалт байна гэж бид харж байгаа.
- Хөдөө орон нутгийн зарим оюутнууд сүлжээний, тоног төхөөрөмжийн асуудалтай байгаа. Тэдгээр оюутнууд хичээлээ үзэж ядахгүй байна гэдгээ сургуулийн удирдлагуудад тавихад ямар ч үр дүнгүй, шийдвэр гаргах төвшинд хүрч чадахгүй байгаа. Үүнийг ялгаварлан гадуурхалт гэж оюутнууд хараад байгаа юм.
- Өчигдөр болсон Засгийн газрын хуралдааны шийдвэр оюутнууд бидэнд их хүндээр туслаа. Бид шийдвэрээс их зүйл хүлээж байсан. Зөвхөн оюутны зээлийг шийдвэрлэлээ гэдэг нь бүх оюутнуудын асуудлыг шийдвэрлэчхэж байгаа гэсэн үг биш юм. Үүн дээр төлбөрийн дарамт үүсээгүй гэдэг зүйлийг их сургуулийн захирлууд ярьж байх шиг байсан. Удахгүй хичээл сонголт болох гэж байгаа. ШУТИС, МУБИС гээд хичээл сонголт нь эхлэх гэж байна. Энэ оюутнуудад сургалтын төлбөрөө төл шахалт эхэлчихсэн байгаа. Энэ явдлыг дэлгэж тавихаар удирдлагууд үүнийг үгүйсгээд байгааг гайхаж байна.
- Ковидтой холбоотой цахим хичээлийн хууль дээр 7.1.8 заалт орж ирсэн байгаа. Цахим хичээлд шилжсэн үеэс энэ арга хэмжээг авах ёстой байсан. Энэ хууль энэ хугацаанаас хойш хэрэгжээд явах юм уу? Өмнөх хоёр улиралд гаргасан хууль эрх зүйн зохицуулалт яах ёстой юм бэ гэдэг нь бидэнд их сонин байна. Үүнд хэн ч хариу өгөхгүй байна, хэн ч үүний төлөө дугаарахгүй байна гэдэг үүднээс оюутнууд нэгдэж байгаа юм. Бид ямар нэгэн төрийн бус байгууллага биш, оюутны холбоотой ямар ч холбоогүй. Энэ нь бидний давуу тал онцлог болж байгаа болов уу. Бид хэн нэгнийг хүлээлгүйгээр өөрсдийн эрх ашгийн төлөө дуугаръя гэсэн үүднээс нэгдэцгээсэн.
- Би өнөөдөр энэ хөдөлгөөнийхөө дөрвөн гишүүнтэй уулзлаа, хоёртой нь өнөөдөр л уулзаж байна. Бусадтай нь цахимаар холбоотой байсан. Сошиал ертөнцөөр нэг нэгнийгээ олж мэдсэн зарим оюутнууд байгаа. Биднийг өөр ямар нэг ашиг сонирхлын төлөө ийм зүйл хийгээд байна гэсэн хардалт байх юм бол тэр оюутнууд маань бидний дунд орж ирж ажиллаач гэсэн хүсэлтийг хүргүүлээд байгаа. Бидэнтэй хамтарч ажиллах үүд хаалга нээлттэй. Оюутнуудыг бүгд оролцоосой гэж уриалмаар байна. Бидэнд хүн хүч хэрэгтэй байна. Оюутнуудын дуу хоолой харах өнцөг хэрэгтэй байна.