Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Өрөг хэлэлцүүлэг энэ удаа “Монгол хэлний хуулийн хэрэгжилт, зөв бичих дүрэм” сэдвээр мэргэжлийн хүмүүсийн дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Иргэдийн дунд зарим үгүүдийн бичиглэл өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Монгол хэлний зөв бичих дүрэм өөрчлөгдөөд байна, эрдэмтэд монгол хэлний дүрмээр тоглолоо гэсэн шүүмжлэлүүд гарч байна. Тэгэхээр Монгол хэлний зөв бичих дүрэм өөрчлөгдсөн үү? Асуултын хариултыг хэлэлцүүлгээс үзнэ үү.
Зочин:
- Ч.Баттулга
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн
- Э.Пүрэвжав
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн салбарын эрхлэгч
- МУИС-ийн ШУ-ын сургуулийн захирал Д.Заяабаатар
- Р.Энхбат
“Мон судар” ХХК-ийн захирал
Онцлох эшлэлээс хүргэж байна
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн салбарын эрхлэгч Э.Пүрэвжав:
- Одоогоос 100 жилийн өмнө Ардын хувьсгал ялж, судар бичгийн хүрээлэн байгуулагдаж байсан. 1924 онд БНМАУ-аа тунхаглахад Шинжлэх ухааны академийн суурь болсон Судар бичгийн хүрээлэн маань Эрхлэх үйлдвэрийн товчоо гэж мөрийн хөтөлбөр гаргасан. Үүний нэг зүйлд Монгол үсэг бичгийн дүрмийг зохиох, үгсийг зөв ёсоор бичсэн толь үйлдмүй гэсэн зүйл. Судар бичгийн хүрээлэн тухайн үеийн гүн ухааны тасгийн үндсэн ажлыг ингэж зааж өгсөн.
- Академич Ц.Дамдинсүрэн 1941 онд сар гаруй хугацаанд үндсэн үсгийн дүрэм зохиосон. Энэ дүрэм үндсэндээ өөрчлөгдөөгүй. Анхны толь 1941 онд 18 мянган үгтэй гарсан, дараа нь 1983 онд Ц.Дамдинсүрэн гуайн толийг үндсэндээ баримталсан 38 мянган үгтэй толь хэвлэгдсэн. Сүүлийн толиуд дээр ч дүрэм огт өөрчлөгдөөгүй.
- Шинэ үг гарч ирдэг, зохиох шаардлагатай, эсвэл зарим нь үгийн гарал, үг зүй түүхэн уламжлал талаасаа ингээд биччихвэл зүгээр гэдэг эрдэмтдийн санал гардаг.
- 1980 онд Боловсролын яамнаас журам гараад академич П.Хорлоо гуай 150 үг журамласан. Дараа нь энэ 2012-2013 оны үед хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй адил эрх бүхий байгууллагаас арав гаруй эрдэмтэн оролцож, мэргэжлийн эрдэмтдээс гарын үсэг аваад 700 үг журамлагдсан байдаг. Гэтэл 2018 оны журамласан толь гарснаар тэр бүгд хүчингүй болсон.
- Эрдэмтэд, судлаачид маань судалгаа хийгээд жирийн даруухан явдаг учраас журамласан үгнүүд иргэдэд сайн танигдаж чадаагүй байх. Ойрын 20 гаруй жилийн үсгийн дүрмээр судалгаа хийсэн суурь судалгааны ажил бараг байхгүй гэж бодохоор байна. Эрдэмтэд олон төрлийн судалгаа хийдэг. Үсгийн дүрмээр дагнаж ажилладаг хүн Монголд бага болчихсон юм байна гэж бодохоор байна.
- Монгол хэлний батлагдсан ч хуулийн зарим зүйл анги нь тийм сайн хэрэгжээгүй.
- Гол эрх бүхий байгууллага болох Хэлний бодлогын үндэсний зөвлөл бодлогоо барьж, ажлаа хийгээд, эрдэмтэд нэгдэж ажиллавал үг үсгийн жижиг алдаа асуудал гарахгүй гэж итгэж байна.
- Монгол хэлний тухай хуулинд зааснаар 2025 оноос Төрийн байгууллагууд албан хөтлөлтөө крилл болон монгол бичгээр хослуулан хөтөлнө гэсэн заалтын дагуу Монгол бичгийн журамласан толь хийх ажлыг БСШУ-ы сайд эхэлсэн. 40 гаруй хүн орж энэ ажил эхлэлийн шатандаа явж байна. Одоохондоо яг эцэслэж арга зүйгээ тогтоогүй байна.
- Манай Шинжлэх ухааны хүрээлэнд шинэ Шинэ үгийг Монгол хэлний зөв бичих толинд оруулахыг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн хүмүүс шийднэ. үгний асуудлыг хэлэлцдэг Хэрэглээний хэл шинжлэлийн салбар байгууллага байгуулагдсан. Гэхдээ манай байгууллага батлах эрх байхгүй.
- Дунд сургуулийн сурах бичиг сүүлийн журамласан толь бичгийг баримталж явж байгаа. Гэхдээ энэ толинд ороогүй үгийг сурах бичигт хэрэглэх шаардлага гарна. Энэ тохиолдолд Хэлний бодлогын хүрээлэнтэй хуулийнхаа дагуу хамт ажиллавал илүү үр дүнтэй. Байгууллагууд хоорондоо уялдаатай ажилламаар байна.