ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БАЙГАА ОРНУУДЫН ОУ-ЫН СУДАЛГААНЫ ТӨВИЙН ЗАХИРАЛ Э.ОДБАЯР
-Парагвай гээд Өмнөд Америкийн далайд гарцгүй хөгжиж буй улс манай хойд хөрш ОХУ-ын хамгийн том мах экспортлогч болж чадсан жишээ. Орос улс Парагвайн махыг л авдаг. Тийм холоос шүү дээ. Аргентинаар дамжиж голоор явсаар далайд очдог. Би Парагвайд айлчилж байхдаа хугацаа, ямар стандартаар, яаж хэлбээд гаргадаг болсон талаар ярилцаж байсан. Манхаа хөлдөөгөөд, янзлаад яг Оросын стандартад нийцүүлээд, далайгаар 66 хоног яваад ОХУ-д очдог гэсэн. Гэтэл манай улс 70 сая малтай, ОХУ-ын урд хөрш, бөөрөө залгасан сууж байгаа хирнээ Парагвайгаас илүү махаа зарж чадахгүй байна. Үүнийг Парагвай улс яаж чадсан бэ гэж бид судалгаа явуулсан. Парагвай улс ОХУ руу дээр 15 жил ажилласан байдаг.
Зөвхөн махаа гаргана, махны экспортын салбарын стандартыг Европын холбоо, Хонконг ,Орос гэсэн гурван том зах зээл рүү нийлүүлэх, зөвшөөрүүлэх ажлаа 10 жил хийсэн байдаг. Маш энгийн зүйл дээр ч унаж хугацаа алдаж байсан тохиолдол байдаг. Жишээ нь Европын холбоо гэдэг 520 сая хүн амтай, 27-28 орны цуглуулаг байна. Энэ бол хамгийн том зах зээл, мах хүнсний салбартаа хамгийн өндөр стандарттай. Европын холбооны стандартыг авах гээд 5-6 жил ажиллаад, Европын холбооноос ирээд шалгахад бүх зүйл сайн байна гэсэн үнэлгээ аваад, хамгийн сүүлийн нэг үзүүлэлт дээр унасан байдаг. Танай махны цехийг үзэх гээд явж байхад танай цехийг үзүүлэх гээд явж байсан яамны ажилтан үсэндээ торон малгай өмсөөгүй, бусад нь бол өмссөн байсан. Орж байгаа хүн бүрд та нар малгай өмсүүлж чадаагүй байгаа учраас манай стандартад нийцэхгүй байна. Ийм жижиг зүйлд дээр хүртэл бид алдаж, дараагийн шалгалт ирэхэд хоёр жил болдог гэж байсан. Эндээс юу дүгнэхээр байна гэхээр эхний ээлжид нэгдсэн байдлаар эхлээд яг юу экспортлох вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй.