Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Сүхбаатар дүүрэгт 250 хүний ортой нэгдсэн эмнэлгийг барихаар төлөвлөж байна. Уг эмнэлгийг тухайн дүүргийн 10, 12-р хороонд барихаар болжээ.
Тус дүүрэг нь 20 хороо, 31639 өрх, 145258 иргэнтэй хүн амын төвлөрөл ихтэй дүүрэг юм. Тиймээс иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах үүднээс нэгдсэн эмнэлгийг барихаар төлөвлөжээ.
Нэгдсэн эмнэлгийг дүүргийн давсан орлогоор барина гэж СБД-ийн Засаг Дарга Х. Болормаа мэдээллээ.
Тэрээр, "Иргэдэд эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэхээр 16 тэрбум төгрөгөөр дүүргийн нэгдсэн эмнэлэг барихаар төлөвлөлөө. Одоогоор эмнэлэг барих тендер зарлаад ирэх жилийн эхний улиралд шалгаруулна" гэв.