Сонгино хайрхан дүүргийн 28-р тойрогт МАН-аас нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Н.Учрал өнгөрсөн дөрөвдүгээр сараас “Тэтгэврийн реформ” хийх ажлын хэсгийг ахалж байгаа. Тэрээр тойргийн иргэдтэйгээ уулзах үеэрээ тэтгэврийн реформын талаар ярихдаа:
“Тэтгэвэр авч байгаа нийт ахмадуудын 80 хувь нь 420 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авч байна. Бид мөрийн хөтөлбөртөө тэтгэврийн сан, нэрийн дансыг мөнгөтэй болгох талаар тусгасан.
Мөнгөтэй болох гол эх үүсвэр нь Салхитын мөнгөний ордыг эргэлтэнд оруулдагтай адил хэсэг бүлэг нөхдийн хууль бусаар авсан 600 гаруй лицензийг төрд хурааж авч эргэлтэд оруулж ашгийг нь тэтгэврийн санд хуримтлуулах юм.
Ахмадуудын тэтгэврийг нэмэх ёстой. Би саяхан Тэтгэврийн хуулийг өргөн барьсан. Тэтгэврийн хуулийн гол концепци бол тэтгэврийн сангаа мөнгөтэй болгох. Мөн шимтгэл төлж байгаа иргэн бүр банкны хадгаламжийн хүүтэй адил 13-15 хувийн хүү бодуулж ашиг хүртэх юм.
Ажил хийж байгаа хүн бүр сард цалингийнхаа 17 хувийг тэгтгэвэрт төлдөг. 30 гаруй жил төлдөг. Гэтэл бидний төлсөн мөнгийг одоогийн тогтолцоогоор бөөнөөр нь банкинд хийгээд банк түүнийг бизнесийнхэнд өндөр хүүтэй зээлж, банк л хожоод байна. Зөв тогтолцоогоор бол хүү бодогдож байгаа ашгийг нь ард түмэн хүртэх ёстой. Сингапур, Унгар, Латви зэрэг дэлхийн олон орон тэтгэврийн сангийн тогтолцоог иргэддээ өгөөжтэйгээр хөгжүүлсэн улс. Тэдгээр улсын жишиг, туршлагыг судал энэхүү хуулийн төслийг боловсруулсан.
Тэтгэврийн тогтолцоог өөрчлөхөд улс төр хэрэггүй. Ардчилсан намын зарим гишүүд ч энэ хуулийн төслийн дэмжиж байгаа” гэж ярьлаа.