УИX-ын МАН-ын бүлэг ерөнxийлөгчийн xоригийг xүлээн авав
“Өрөг.мн” сайтын редакц “УИХ-ын сонгуулийг хойшлуулах шаардлагатай юу?” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. “Өрөг” хэлэлцүүлгийн зочдын ярьсан товч агуулгыг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
- Гадаадын улсуудтай харьцуулахад нөхцөл байдал өөр байна. Манай улс хилийн дотор халдвар нэг хүнээс нөгөөд шилжсэн тохиолдол байхгүй. Тиймээс эрсдэл бага, хяналтанд байна.
- Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сонгууль болохоос нэг жилийн дотор сонгуулийн хууль тогтоомжинд өөрчлөлт оруулахыг хориглосон. Үндсэн хууль зөрчих эрх УИХ-д байхгүй.
- Үндсэн хуулинд сонгуулийн жилд Үндсэн хуулинд “гар хүрэхгүй” байхаар хуульчилсан.
- Онц байдалд зарлах хоёр субъект бий. Нэг нь Ерөнхийлөгч, нөгөө нь УИХ өөрөө.
- УИХ-ын сонгуулийг хойшлуулах эрх зүйн үндэслэл байхгүй. Хойшлуулах ганц л боломж бий. Дайны болон онц байдал зарласан үед л хойшлуулж болно.
- Хоёр мянган сонгогч тутамд санал авах нэг байр байхаар зохицууласан. БНСУ зэрэг улсуудтай харьцуулахад санал өгөх үеэр хүн амын нягтаршил сийрэг байна.
- Коронавирусын эрсдэл бий болоогүй байхад сонгуулийг хуулийн дагуу товлосон.
- Хууль дээдлэх зарчмыг л бид дагана. Бид тангаргаа зөрчих эрх байхгүй.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга:
- Аливаа эрсдэлийг урьдчилж тооцох хэрэгтэй. Сонгууль биш, иргэдийн эрүүл мэндийг бодоход төр илүү анхаарах цаг ирээд байна.
- УИХ хуулийн гарцаа гаргах хэрэгтэй. Албан тушаал ярихад л хууль өөрчилдөг, бусад үед нь гэдийдэг байж болохгүй. Гадаадад байгаа Монгол иргэдээ авчрах гэх зэргээр шаардлагатай арга хэмжээнд анхаарах шаардлагатай.
- Бизнесүүдээ хааж, хөл хорио тогтоочихоод сонгуулиа хийнэ гэж зүтгэж болохгүй. Сонгууль явуулж болох бол сургуулиа нээ, бизнесүүдээ ажиллуул. Эрх баригчид өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэх гэж улайрч байна.
- Эрх баригчдыг тал талаасаа хамтраад ажиллаач л гэж байна. Гэтэл заавал сонгууль хийнэ гээд зүтгээд байж болохгүй.
- Үндсэн хуулинд байгаагүй заалтаар УИХ-ын даргыг огцруулж л байсан. Хүсвэл сонгууль хойшлуулах хуулийн гарцыг олж болно.
- Эрх баригчид сэтгэл гаргавал боломж их бий. Дарга нарын мөнгийг төрөөс төлж өгдөг шигээ иргэддээ ингэж анхаарах ёстой.
- Сонгуулийн жилд хуулиа өөрчлөхгүй гэдэг заалтыг МАН зөрчиж ирсэн. Хэнтий аймгийн нөхөн сонгуулийг хойшлуулсан, 2016 оны сонгуулиар ч ийм тохиолдол гарсан.
- Эрх баригчид иргэдийн мэндийг хамгаалах тал дээр сайн ажиллаж эхэлсэн. Гэвч эдийн засгаа орхичихсон. 2-3 сарын дараа эмх замбараагүй байдал үүсэх нөхцөл бүрдчихээд байна.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир:
- Ийм эрсдэлтэй нөхцөлд сонгууль зохион байгуулж болохгүй. Иргэдийнхээ амьд явах эрхийг нэгдүгээрт тавих уу, сонгууль явуулах эрхийг нэгдүгээрт тавих уу гэдгийг харах цаг ирээд байна.
- Эрсдэлээ тооцож, олон улсын нөхцөл байдлыг харж, Ерөнхийлөгч уриалга гаргасан. Дэлхийн 47 улс сонгуулиа хойшлуулаад байна.
- Сонгуулийг хойшлуулах эсэх нь УИХ-аас хамаарна. Бүрэн эрх нь хуулиараа парламентад бий.
- Засгийн газар өвчин гараагүй байхад хөл хорио тогтоосон. Гэтэл өнөөдөр халдварын тохиолдол 30 гарчихлаа. Өмнөх баяруудаа хориглох үед өвчний тохиолдол 0 байсан.
- Сонгууль явуулбал 4 том арга хэмжээ болно. Намууд олуулаа нийлж, хурал хийнэ. Сурталчилгаа хийж хүмүүс цуглуулна. Санал авах процесс явагдана. Энэ үед яаж зохицуулах вэ?
- Маргаашийн нөхцөл байдлыг хэлж мэдэхээргүй байна. Ерөнхийлөгчийн тамгы газраас санал асуулга явуулахдаа ч “Та эрсдэлд орох уу” гэж асуусан.
- Эдийн засгаа аврах, зарим талаар төсвийн тодотгол хийх шаардлага үүсээд байна.
- Ерөнхийлөгч зарлиг гаргах нь хамтын шийдвэр байдаг. Ерөнхийлөгчийн байр суурийг УИХ хэрхэхээс бүх зүйл хамаарахаар байна.