Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Короновирусын халдвараас сэргийлэх зорилгоор төрийн байгууллагууд амны хаалт зүүгээгүй иргэдийг дотогш нэвтрүүлэхгүй байна. Харин масктай иргэдийн халууныг нь хэмжиж, гарыг нь ариутгаж оруулж байна.
Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор хяналтыг ийнхүү чангатган ажиллаж эхэллээ. Нийслэлийн захиргааны Хангарьд ордонд яг одоо Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөнөөс вирусийн эрсдэлээс сэргийлэхэд цаашид авах арга хэмжээний талаар зөвлөмж гаргах юм.