Өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 63 тогтоол баталж, БНХАУ-тай хиллэдэг бүх боомтыг гуравдугаар сарын 2-н хүртэл хаасан. Харин хил хаасан ч бараа бүтээгдэхүүний импортыг хориглоогүй байгаа юм. Хятад улсад коронавирустай зэрэгцэн шувууны ханиад дэгдсэн тул шувууны мах, махан бүтээгдэхүүнийг оруулж ирэхийг хориглосон. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа тул иргэд хүнсээ ихээр нөөцлөх шаардлагагүй гэв.
Мөн өдөр тутам шим тэжээлтэй хүнс хэрэглэхийг уриаллаа
Хоёрдугаар сарын 12-нд тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариунууд сөрөг гарсан. Энэ сарын 13-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн, Хунань мужид сурдаг зургаан оюутныг тусгаарлажээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 8 хүн, Архангай аймагт нэг хүн тусгаарласан. Шинжилгээний хариуг хүлээж байна. Ухань хотоос ирсэн 31 оюутныг дахин шинжилгээнд хамруулсан бөгөөд шинэ төрлийн коронавирусийн халдвар илрээгүй байна.