
Улаанбаатар хотод шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө +6..+8 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.
Багануур орчмоор шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +19…+21 градус дулаан байна.
Салхи нутгийн хойд хэсээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +16…+21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25…+30 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.










