Монгол Улсын Гарди М.Бадарч өөрийн дураар барилдах эрх түүнд байгаа юу?

“Гацуурт”-ын гэх Л.Чинбат таван адууг автомашинаараа мөргөж алсан гэх мэдээлэл цахим орчинд олны анхаарлыг татаж байна.
Тодруулбал, Есдүгээр сарын 1-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт замын хөдөлгөөнд оролцох үедээ LAND CRUSER-300 маркийн автомашинаар авто зам дээр бэлчиж байсан адууг дайрсан байж болзошгүй байна. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй бөгөөд Л.Чинбат бэртэл авч эмнэлэгт хүргэгдсэн гэх албан бус мэдээлэл байна.
Л.Чинбат нь 2023 онд иргэнийг автомашинаараа хөөж амь насанд нь халдахыг завдсан гэх хэрэгт шалгагдаж байсан нэгэн юм.
Бид дээрх хэргийн нөхцөл байдлын мэдээллийг холбогдох эх сурвалжаас нь тодруулан эргэн мэдээлэх болно.










