Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл эхэллээ

Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэр Өвөр шар хөв гэх газарт Хүрэн баавгай орж иржээ.
Тодруулбал, Суурьшлын бүсэд нэвтэрсэн 4 хүрэн баавгайг /1 эвш, 3 бамбарууш/ Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар багийн нутаг, Өвөр шар хөв гэх газраас Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын “Б” хэсгийн Эрээний нуруунд хүргэхэд нийт 18 цаг зарцуулж, 57 км зам туулсан байна.
Энэхүү ажлыг хамгаалалтын захиргааны албан хаагчид Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг дарга, холбогдох албан хаагчид болон нутгийн иргэдтэй хамтран, мэргэжлийн байгууллагын зөвлөмж, зааварчилгааг баримтлан баавгайг зөөлөн тууж, замын явцад 4 удаа 1-2 цаг орчим амрааж амьдрах орчинд нь аюулгүй хүргэлээ.













