
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сүк Ёлын гэргий, тэргүүн хатагтай асан Ким Гён Хид хахууль өгсөн хэргээр Эв нэгдлийн сүмийн тэргүүн Хан Хак Жад шүүх 2 жилийн хорих ял оноожээ.
Уг хэргийг мөрдөн шалгасан прокуроруудын тусгай баг тэргүүн хатагтай асан Ким Гён Хи 2022 оны 4-р сараас 7-р сарын хооронд Эв нэгдлийн сүмийн хүмүүсээс өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн авч байсныг тогтоосон ба үүнд Chanel брэндийн 2 цүнх, алмаазан шигтгээтэй хүзүүний зүүлт зэрэг багтах аж.
Түүнчлэн шалгалтын явцад прокурорууд Эв нэгдлийн сүм улс төрчдөд хээл хахууль өгч, улс төрийн нөлөөгөө нэмэгдүүлэхийг оролдож байсныг тогтоож, 84 настай Хан Хак Жагийн гэрээс 19 сая ам.доллартай тэнцэх бэлэн мөнгийг олсон тухайгаа ярьжээ.
Хан Хак Жа нь Эв нэгдлийн сүмийг үүсгэн байгуулагч агсан, олны дунд Мүүний шашны тэргүүн гэдгээ алдартай Сүн Мён Мүүний гэргий юм.
Сүүлийн жилүүдэд Эв нэгдлийн сүм олон нийтийн анхааралд өртөх болсон өөр нэг шалтгаан нь Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэг 2022 онд гэрийн нөхцөлд гар аргаар хийсэн буугаар хөнөөсөн этгээд Эв нэгдлийн сүм гэр бүлийг нь дампуурахад хүргэсэн, Ерөнхий сайд агсан Шинзо Абэ тус сүмтэй холбоотой байсан хэмээн мэдүүлсэн явдал байсан юм.
БНСУ-ын тэргүүн хатагтай асан Ким Гён Хигийн хувьд Эв нэгдлийн сүмээс хээл хахууль авсан хэргээр 20 сарын хорих ялаар шийтгүүлсэн билээ.
Эх сурвалж: BBC









