Монгол, Франц улс Fly Fishing спортыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор зуны улиралд үндсэн 9 ээлжийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ жилийн зуны сүүлийн ээлжийн хаалт өчигдөр болж өндөрлөлөө. 2025 онд 39,687 хүүхэд, 2026 оны 08 дугаар сарын байдлаар 25,403 хүүхдэд хөгжлийн үйлчилгээ үзүүлсэн байна. Монгол Улсад төрийн өмчийн 6 хүүхдийн зуслан байдгаас ОУ-ын статустай, дөрвөн улирлаар үйл ажиллагаа явуулдаг цорын ганц зуслан нь “Найрамдал” юм.

Энэ жил Хүүхдийн зуслан үүсэж, хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа билээ. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас Монголын зуслангуудын холбоо болон “Найрамдал” цогцолбортой хамтран “Зуслангийн захирлуудын олон улсын сургалт (icdc)”-2026, “Хүүхдийн зуслангийн хөгжил–100” Олон Улсын онол, практикийн бага хурал, “Бүлгийн удирдагч багш бэлтгэх үндэсний сургалт” зэрэг хүүхдийн зуслангийн хөгжлийг шинэ түвшинд хүргэх олон бодитой ажлуудыг хэрэгжүүлэв.
“Цаашид Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн зуслангуудын чанар хөтөлбөр, хүртээмжийг сайжруулах, дөрвөн улирлаар үйл ажиллагаа явуулдаг, ОУ-ын статустай стандарт, шаардлагад нийцсэн зуслангийн тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн олон ажил төлөвлөгдөж байна. ОУ-ын хүүхдийн “Найрамдал” цогцолборын зуны үндсэн ээлжийг зорин ирж амарсан хүүхдүүддээ, хүүхдээ зуслангийн хөгжлөөр дэмжсэн эцэг, эхчүүддээ талархал илэрхийлье. Ирэх сард “Найрамдал” зуслангийн үйл ажиллагаа “Тусгай ээлж”-ийн хөтөлбөрөөр үргэлжлэх болно” гэж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан цахим хуудастаа нийтэлжээ.











