
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2026 оны хоёрдугаар улирлын дүнгээр 2023 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 2.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 137.9 (4.8 хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 132.7 (4.6 хувь) мянган төгрөгөөр буурлаа. Бодит орлогын бууралтыг төрлөөр задалж үзвэл, өмнөх оны мөн үеэс өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 131.5 (24.0 хувь) мянган төгрөгөөр, хөрөнгийн орлого 26.2 (39.7 хувь) мянган төгрөгөөр, мөнгөн бус орлого 17.4 (10.0 хувь) мянган төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байна.
Өрхийн бодит орлого гэдэг нь инфляцын нөлөөг оруулж тооцолгүйгээр тухайн орлогоор худалдан авч чадах бараа, үйлчилгээний бодит чадамжийг хэлдэг байна. Дэлхийн улс орнууд орлогыг нэмэгдүүлэхдээ цалингийн өсөлтийг хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулж, ХХДХ-г инфляцын өсөлтийг харгалзан нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн татварын хөнгөлөлт эдлүүлдэг ажээ. Түүнчлэн нийгмийн халамжийг үр дүнтэй болгож, жижиг дунд үйлдвэрийг дэмждэг байна.
Гэхдээ 2026 оны хоёрдугаар улирлын байдлаар өрхийн голч нийт орлого 3.1 сая төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 288.6 (10.4 хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 21.6 (0.7 хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ. Гэхдээ хамгийн бага орлоготой 20 хувийн өрхүүдийн сарын дундаж нийт орлого 2.1 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 1.6 дахин бага байна. Харин хамгийн их орлоготой 20 хувийн өрхүүдийн сарын дундаж нийт орлого 5.3 сая төгрөг нь улсын дунджаас 1.5 дахин, хамгийн бага орлоготой бүлгийн өрхүүдээс 2.5 дахин их байгаа юм.
Монгол Улсын өрхүүдийг нийт орлогоор нь бүлэглэн авч үзэхэд:
- 1.1 сая төгрөгөөс доош орлоготой өрх 97.3 (9.0 хувь) мянга,
- 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 106.0 (9.8 хувь) мянга,
- 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 124.4 (11.5 хувь) мянга,
- 2.1-3.0 сая төгрөгийн орлоготой өрх 200.0 (18.5 хувь) мянга,
- 3.0-4.0 сая төгрөгийн орлоготой өрх 173.0 (16.0 хувь) мянга,
- 4.0-5.0 сая төгрөгийн орлоготой өрх 155.7 (14.4 хувь) мянга,
- 5.0 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 224.9 (20.8 хувь) мянган төгрөг байна.
Г.Хэрлэн









