
Япон улсад наймдугаар сарын 1-нд зохион байгуулагдсан “2026 Уорлд Сити Кап” сампины тэмцээнд 25 орны 500 гаруй хүүхэд оролцож, Монгол Улсыг төлөөлөн оролцсон сурагчид амжилттай өрсөлджээ.

Тус тэмцээнд Монголын сурагчид А, Б, В бүлэг болон цэцэрлэг, нэгдүгээр анги, хоёрдугаар анги, дөрөвдүгээр анги, зургаадугаар ангийн ангилалд өрсөлдөж, хоёр Гранд аварга, 13 алтан цом, 17 мөнгөн цом хүртсэн байна.
Тэдний нэг нь Түвшинтөрийн Элбэгжаргал бөгөөд есөн настай, Хан-Уул дүүргийн 130 дугаар сургуулийн гуравдугаар ангид суралцдаг байна. Тэрбээр Оюуны Хөгжлийг Дэмжих Академийн тамирчин бөгөөд “Тамирчин-3” ангийг амжилттай төгсөж, ирэх есдүгээр сард “Тамирчин-4” ангид дэвшин суралцах аж.


Т.Элбэгжаргал “2026 Уорлд Сити Кап” тэмцээнд амжилттай оролцож, алтан цом хүртжээ.









