
Төв болон зүүн Европт хэт халуун цаг агаар үргэлжилж буйтай холбоотойгоор Дунай болон Райн мөрнүүдийн усны түвшин сүүлийн 30 жилд байгаагүй хамгийн доод түвшиндээ хүрээд байна.
Дунай мөрний усны хэмжээ буурснаас болж Унгарын тал орчим хувийг цахилгаан эрчим хүчээр хангадаг Paks АЦС өнгөрсөн даваа гарагаас үйл ажиллагаагаа түр зогсоосон бол энэ долоо хоногийн эхээр Румыны эрх баригчид тус улсад үйл ажиллагаа явуулдаг Чернавода АЦС-ын хоёр реакторыг унтраах шийдвэр гаргажээ.
10 улсын нутаг дэвсгэрээр дамнан урсдаг Дунай мөрний усны түвшин багассанаас болж зарим газруудад голын ёроолд олон жил хэвтсэн хад чулуу, живсэн завь, усан онгоцнууд, дэлхийн 2-р дайны үеийн тэсрэх бөмбөгнүүд, эртний олдворууд гадаргуу дээр гарч иржээ.
Болгарын Ряхово тосгоны оршин суугч Дунай голын ус ширгэсэн хэсгээс мөстлөгийн үед амьдарч байсан аварга том үслэг арслан зааны ясыг олсон бол Сербид голын ёроолоос Дэлхийн 2-р дайны үед живсэн Германы хэд хэдэн усан онгоц олджээ.







