
Энэ оны долдугаар сард ОХУ өдөрт дунджаар 3.6 сая баррель газрын тос боловсруулсан нь 2002 оны тавдугаар сараас хойших хамгийн доод түвшин болохыг Bloomberg онцолж байна.
Газрын тос ба эрчим хүчний зах зээлийн судалгаа шинжилгээ хийдэг EA Analytics фирм долдугаар сарын эхээр ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд өдөрт дунджаар 3.91 сая баррель газрын тос боловсруулж байгаа нь 2005 оны гуравдугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт хэмээн мэдэгдэж байсан билээ.
Тэгвэл Bloomberg агентлагийн тооцоолсноор өнгөрсөн сард ОХУ-ын газрын тосны дэд бүтцүүд Украины нийт 30 гаруй цохилтод өртжээ. Үүнээс болж өнгөрсөн тавдугаар сард Крымийн хойгт эхэлсэн шатахууны хямрал ОХУ даяар нүүрлээд байна.
Өнгөрсөн зургадугаар сараас эхлэн ОХУ-ын зарим мужууд бензиний борлуулалтад хязгаарлалт тогтоож эхэлсэн нь өнөөдрийн байдлаар ОХУ-ын дийлэнх мужид үйлчилж байна.







