
АНУ-ын Зэвсэгт хүчний төв штабаас мэдээлснээр АНУ сүүлийн өдрүүдэд Ормузын хоолойн ойролцоо эрэг дагуу байрлах Ираны зэвсэгт хүчний олон арван объектуудад цохилт үзүүлжээ. АНУ-ын Ираны эсрэг үзүүлсэн цохилтууд нийт 7 цаг үргэлжилсэн ба Тегеран хариуд нь Персийн булан дахь Америкийн зэвсэгт хүчний баазуудад цохилт үзүүлсэн байна.
Өнгөрсөн мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны далайн боомтуудыг дахин бүслэлтэд оруулж буйгаа мэдэгдсэн билээ. Бүслэлт нь Ираны далайн боомтуудаас гарч байгаа болон тэдгээр боомтууд руу зорчиж буй хөлөг онгоцнуудад үйлчлэх аж.
Тэрээр Иран АНУ-тай хэлэлцээгээ сэргээхгүй бол Вашингтон Ираны цахилгаан эрчим хүчний станцууд, гүүрнүүдэд цохилт үзүүлнэ гэдгийг анхааруулжээ. Өнгөрсөн 6-р сард АНУ, Иран хоёр 60 хоногийн хугацаатай галаа зогсоож, Ормузын хоолойн хөдөлгөөнийг нээх тухай гэрээ байгуулсан юм.
Уг гэрээг үл харгалзан талууд бие биедээ харилцан цохилт үзүүлсээр байсан ба энэ сарын эхээр Ерөнхийлөгч Д.Трамп Ирантай байгуулсан галаа зогсоох гэрээ дууссан хэмээн мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: BBC









