
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (АҮЭБЯ)-аас мэдээлснээр энэ оны долоодугаар сарын 15-наас эхлэн АИ-92 төрлийн автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Харин дизель түлшний үнийг литр тутамд 150 төгрөгөөр бууруулах арга хэмжээг газрын тосны бүтээгдэхүүн борлуулагч аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэх юм.
Тус яамнаас мэдээлснээр үнийн өөрчлөлт нь ОХУ-ын “Роснефть” болон бусад нийлүүлэгч компаниас ирүүлсэн долоодугаар сарын хил үнийн шинэчлэлтэй холбоотой аж.
Мөн олон улсын зах зээлийн нөхцөл байдал, тэр дундаа Монгол Улсын газрын тосны импортын 97 хувийг хангадаг ОХУ-ын дотоодын нөхцөл байдалд үндэслэн шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлээр олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг онцоллоо.
Эх сурвалж: АҮЭБЯ









