
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар ТЭСО Группийн ТУЗ-ийн дарга О.Дамжин Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдлаа.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүнсний үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, барилга бүтээн байгуулалтын салбарт инновац, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан бодит хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг өндөрөөр үнэлж энэхүү эрхэм шагналыг гардуулав.
ТЭСО Группийн ТУЗ-ийн дарга О.Дамжин: “Энэхүү эрхэм хүндэт шагнал нь 30 жилийн түүхтэй ТЭСО группийн хөгжилд гар бие оролцон, сэтгэл зүрхээ зориулж буй нийт хамт олны маань хөдөлмөр, тууштай зүтгэлийн үр дүн билээ. Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Цаашдаа ч бид хамтдаа илүү их үнэ цэнийг бүтээсээр байх болно.” хэмээн онцоллоо.











