
Өнгөрсөн баасан гарагт Румыний Галац хотод байрлах 10 давхар орон сууцны барилга дээр байлдааны дрон унаснаас болж тус барилгад гал гарч, 2 хүн шархадсан хэрэг гарчээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус байлдааны дрон нь Украины зэвсэгт хүчнийх байж болзошгүй хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр өмнө нь Украины дронууд Финлянд, Польш, Балтын тэнгисийн орнуудын газар нутагт нэвтэрч байсан тухай дурдаж, Европын холбооны орнуудын нутаг дэвсгэрт байлдааны дрон нэвтрэх бүрд Европын орнууд оросуудыг буруутгахаа түрүүлж боддог гэжээ. Түүнчлэн ОХУ-ын төрийн тэргүүн Румыний тал ОХУ-д тухайн дроны хэсгүүдийг илгээх юм бол Москва тэдгээрийг шинжилж, яг юу болсныг тогтоож өгөхөд бэлэн хэмээн мэдэгджээ.
Румыний Ерөнхийлөгч Никушор Дан орон сууцны барилга дронд оногдсон явдлыг ОХУ-Украины дайн эхэлснээс хойш Румыний газар нутагт халдсан хамгийн ноцтой явдал хэмээн, далайн эргийн Констанца хотод байрлах ОХУ-ын консулын газрын Ерөнхий консул Андрей Косилиныг “персона нон грата”-гаар нэрлэж, эх орон руу нь албадан буцааж, тус консулын газрыг хаах шийдвэр гаргаснаа зарласан бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины мэдэгдлийн дараа НАТО Румыний нутаг дэвсгэрт нэвтэрч, орон сууцны барилгыг оносон дрон нь ОХУ-ынх байсныг тогтоосныг зарлажээ.
Эх сурвалж: The Guardian








