
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара УИХ-ын гишүүн Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэнгийн Боловсролын сангийн зээлийн талаар мэдээлэл өглөө.
-Герман Улсад сурч байсан хүмүүс сайн мэдэж байгаа байх Герман Улс сургалтын төлбөргүй гэдгээрээ алдартай байдаг. 2000-2011 оны хооронд Б.Хэрлэн гишүүний сурч байсан сургууль нь ямар ч хөтөлбөртөө сургалтын төлбөр авдаггүй байсан гэх мэдээлэл байна.
“Нэгдүгээрт Б.Хэрлэн нь сурч байх хугацаандаа сургалтын төлбөрөө сургууль руугаа биш Элчин сайдын яамаар дамжуулж хувын дансандаа авсан байна. Боловсролын зээлийн сангийн мөнгө сургуулийн дансанд орж байж төлбөр нь баталгааждаг шүү дээ. 2008 онд тухайн үед Элчин сайдын яамны хэн гэдэг ажилтны дансаар авсан юм, Төлбөргүй сургууль гэдгийг мэдэж байгаа хэр нь Элчин сайдын яамны ажилтантай хуйвалдан дансаар нь мөнгө гаргаж өгсний хариуд тодорхой хэмжээний авлига өгсөн гэж хардаж байна” гэв







