
Баруун Европын орнуудад олон жилийн дунджаас халуун цаг агаар бүтгэгдсээр байна. Их Британи ба Умард Ирландын Нэгдсэн Вант улсад 1922 онд бүртгэгдсэн рекорд эвдэгдэж, Франц улсад 5-р сард бүртгэгдэж байсан хамгийн халуун цаг агаар бүртгэгдэж, багадаа 7 хүн хэт халалтын улмаас нас бараад байгаа бол Испани, Португал зэрэг орнуудад ойрын өдрүүдэд агаарын хэм +40 хэмд хүрч, бүр ч ихээр халах төлөвтэй байна.
Өнгөрсөн даваа гарагт Франц даяар агаарын хэмийн дундаж +24.6 хэмд хүрч, тус улсын түүхэн дэх 5-р сарын хамгийн халуун өдөр тохиожээ. Францын Ангулем хотод агаарын хэм +36 хэмд хүрчээ.
Өнгөрсөн даваа гарагт Лондон хотын Ботаникийн цэцэрлэгт +34.8 хэмийн халуун бүртгэгдэж, 1922 оны +32.8 хэмийн рекордыг эвджээ.
Түүнээс гадна тухайн өдрийн агаарын дундаж хэм +28.8 хэм хүрсэн нь 1997 оны 5-р сарын 31-нд бүртгэгдэж байсан рекордыг эвдэж, Их Британийн түүхэн дэх 5-р сарын хамгийн халуун өдөр болжээ.
ХБНГУ-д өнгөрсөн бямба гарагт агаарын хэм +30 хэмийг даваад байна.







